Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts

Жингээ хаявал алтаар шагнуулна





Дубай хотын засаг захиргаа ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовж эхэлжээ. Тэд илүүдэл жингээсээ ангижирсан иргэдийг алтаар урамшуулах юм. “Таны жин алт шиг үнэтэй” гэх хөтөлбөрийн хүрээнд маргаашнаас эхлэн наймдугаар сарын 16-ныг дуустал тус хотын ард иргэд нэг килограмм илүүдэл жингээ хаясныхаа төлөө нэг грамм алт буюу 42 долларын урамшуулал хүртэх аж. 

Сар хүрэхгүйн хугацаанд хамгийн их жин хаяж чадсан гурван хүн 20 мянган дирхам буюу 5500 орчим долларын үнэтэй алтан зоосоор шагнуулах болно. 

Оролцогчдыг бүртгүүлэх үед нь жинлэх бөгөөд хөтөлбөр дуусах өдөр жинг нь дахин үзэх юм. Гэхдээ хоёроос доошгүй килограмм жин хаяж чадсан хүмүүс л урамшуулал хүртэнэ. Арабын Нэгдсэн Эмират Улсад ард иргэд нь хугацаанаасаа өмнө нас барж байгаагийн нэг гол шалтгаан илүүдэл жин гэнэ. 2007 оны дүн мэдээгээр тус улсын ард иргэдийн 68 орчим хувь нь илүүдэл жинтэй байжээ.
Read More

Дэлхийн хамгийн үнэтэй засмал алмааз тодорлоо












101.73 карат жинтэй өнгөгүй тунгалаг засмал алмааз Женевийн Christie"s дуудлага худалдаагаар 26.7 сая ам.долларын үнэ хүрч дээд амжилт тогтоолоо. Дуудлага худалдааны газрын мэдээлж байгаагаар энэ нь дээд амжилт гэнэ. 

Эрдэнийн чулууг Гарри Уинстон худалдаж авсан байна. Томхон засмал алмаазууд бүгд нэртэй байдаг бөгөөд сая зарагддаг нь харин анх удаа худалдаанд гарч байгаа, нэргүй байсан юм байна. Гарри Уинстон чулууг худалдан аваад өөрийн нэрээр “Winston Legacy” хэмээн нэрлэжээ.

“Winston Legacy” нь дунд зэргийн усан үзмийн чинээ, лийр хэлбэртэй, чанараараа хамгийн дээд буюу D ангилалд хамрагдах аж. Мөн төгс цэвэр тунгалаг ажээ. Уг чулууг Ботсванагийн алмаазны уурхайнаас олборлосон бөгөөд анх олдохдоо 236 карат жинтэй байсан байна. Чулууг талст гаргаж засах ажилд 21 сар зарцуулжээ.

Өнгөгүй засмал алмаазны өмнөх дээд амжилтыг “Эрцгерцог Иосиф” нэртэй 76 карат жинтэй чулуу 2012 оны арваннэгдүгээр сард 21 сая ам.доллараар зарагдан тогтоож байжээ
Read More

Жүржийн жүүсийг өглөө уухад хамгийн тохиромжтой


Хүмүүс өглөөний цайн дээрээ аяга кофе юм уу цай уудаг билээ. Гэвч энэ нь буруу сонголт аж. Баффалогийн их сургуулийн эрдэмтэд хамгийн зөв сонголт бол амтат жүржийн шүүс гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Чухамхүү түүнийг хүртсэнээр тухайн өдрийг эхлүүлэх ёстой гэж тэд үзэв. 

Эрдэмтэд судалгаанд сайн дураар оролцсон 20-40 насны 30 хүн дээр уг шүүсний нөлөөлөл ямар байхыг туршсан аж. Өглөөний цайн дээр тэд адилхан хоол хүнс идэж байсан ч ундааны хувьд гурван өөр төрлийн зүйл ууж байв. Эхний бүлэгт багтсан хүмүүс чихэртэй ус, удаахь нь цэвэр ус, сүүлчийн бүлэг нь дөнгөж шахсан амтат жүржийн шүүсийг ууж байжээ. Үүний дараагаар нэг цаг хагас юм уу таван цагийн дараа тэд цусаа шинжлүүлж байсан гэнэ. 

Шинжилгээгээр цусан дахь чихрийн агууламж болон дархлааны үйл ажиллагаатай холбоотой бодисуудын агуулгыг хэмжиж байв. Тэгтэл шүүс ууж байсан хүмүүсийн цусанд чихэр хамгийн бага байсны дээр ашиг тустай бодисын нэгдлүүд хамгийн ихээр агуулагдаж байжээ. Гэхдээ амтат жүржийн шүүс шүдний пааланг гэмтээх аюултайг эрдэмтэд сануулав. Тиймээс түүнийг зөвхөн соруулаар уух хэрэгтэй аж. 
Read More

Цэвэр кофе хүмүүний амьдралыг уртасгах чадвартай


















АНУ-ын эрдэмтэд нэгэн өргөн далайцтай судалгаа явуулаад байгалийн гаралтай кофе нь хүмүүний амьдралыг уртасгах боломжтой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэрхүү судалгаанд насанд хүрсэн 400 мянган хүн хамрагджээ. Энэ хүмүүсийг аль 1995 оноос ажиглаж эхэлсэн аж. Тэр үед энэ хүмүүст эмч нар ямар нэг айхтар өвчин байхгүй гэж оношилсон гэнэ. Тэгтэл 2008 он гэхэд судалгаанд хамрагдаж байсан 50 мянган хүн өөд болжээ. 

Харин өдөрт аагим үнэртэй байгалийн гаралтай кофег хэд хэдэн аягыг ууж байсан хүмүүс бусдыгаа бодвол нас барах нь 10 хувиар бага байсан аж. Өглөө бүрийг аяга цэвэр кофе ууж эхлүүлж байсан хүмүүс бусдыгаа бодвол урт удаан амьдарч байсан нь илрэв. Өмнө нь эрдэмтэд өдөрт хоёр аяга сайн чанарын кофе уувал түрүү булчирхай, хөхний хорт хавдартай болохоос сэргийлэгдэн чихрийн шижин өвчин тусахгүй байх магадлал өндөр гэдгийг илрүүлж байсан юм.
Read More

Дэгдээхэй хүүхдээс ухаантай

Британийн эрдэмтэд хэд хэдэн туршилт явуулаад зарим тохиолдолд тахианы дэгдээхэй бага насны хүүхдүүдээс ухаантай байдгийг олж мэдсэн байна. Тодорхой болсноор бараг мэндэлсэн цагаасаа хойш дэгдээхэйнүүд өөрийгөө хянах болон тоо бодох чадвартай болдог аж. Тэгвэл хүүхдүүд ийм чадварыг дөнгөж дөрвөн настайдаа эзэмшдэг билээ. Мөн судалгааны явцад дэгдээхэйнүүд тооны хичээлд сайн бөгөөд тав хүртэл “тоолж” чаддаг нь тодорхой болов. 

Хуванцар өндөг дүүргэсэн хоёр савнаас тэд үргэлж олон ширхэгтэйг нь сонгож авч байсан гэнэ. Хоёр болон гурван өндөгтэй савнаас аль нэгийг нь сонгож авах даалгавар өгөхөд ч тэд энэ зарчмаасаа ухраагүй байна. Дэгдээхэйнүүд 14 хоногтой болоод нараар баримжаалан хөдөлгөөнд оролцож чаддаг аж. 
Read More

Үлэг гүрвэлүүд эрвээхэйнээс болж мөхжээ


Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй эрдэмтэд юунаас болж үлэг гүрвэлүүд үхэж, мөхсөний жинхэнэ хариуг олтол тайвширч чадахгүй байна. Шинэ онолд итгэвэл, тэдгээр амьтдын үхлийн шалтгаан нь ямар нэгэн галт уулын дэлбэрэлт юм уу, сүүлт од бус харин жирийн нэг эрвээхэй байжээ. Ийм инээд хүрэм онолыг Брайн Свитек өөрийнхөө шинэ номд өгүүлжээ. Түүний үзэж буйгаар, ойролцоогоор 66 сая жилийн тэртээ эх дэлхий дээр ямар ч шувуу байхгүй байсан агаад харин ургамал, ногоо дэндүү их ургасан цэцэрлэгт хүрээлэн шиг байжээ. Иймэрхүү нөхцөлд эрвээхэйнүүд тун тайван үржиж, зогсоо зайгүй өсөн нэмэгдсэн гэнэ. 

Харин үлэг гүрвэлүүдийн хувьд тэд идэх юмгүй болсноос болж мөхсөн байж болох талтай аж. Үлэг гүрвэлүүд нь эрвээхэйн  нэгэн адил өвсөн тэжээлтэй амьтад байсан бөгөөд харин үй олон тооны тэдгээр шавьж нараас болж үлэмж биетнүүд хооллож амжихгүйгээс болж ходоодны хямралд орж байсан байх талтай гэнэ. Гэвч энэ бол тэр олон онолын зөвхөн нэг нь байна. Нөгөөтэйгүүр, өвсөн дунд тэдгээр амьтдыг мөхөлд хүргэсэн ямар нэгэн хортой ургамал бий болсноос үүдэлтэй гэх онол ч бас бий. Харин зарим эрдэмтэд хорт хавдар юм уу, артрит зэрэг өвчин өсөн нэмэгдсэнээс үлэг гүрвэлүүд мөхсөн гэж үздэг
байна. 
Read More

Хулсаар хийсэн хувцас хэт ягаан туяанаас хамгаалдаг

Австралийн эрдэмтэд ийнхүү мэдээлэв. Хулсны хальсанд цацраг идэвхит бодис болон хэт ягаан туяаны үйлчилгээг бууруулж, улмаар тэдгээрийн хор хөнөөлөөс хамгаалдаг бодис агуулагддагийг тэд нээжээ. Ингэснээр тэрхүү бодисыг болон хулсыг даавуу үйлдвэрлэлд ашиглах технологи боловсруулсан байна.
Хулсаар хийсэн хувцас хэт ягаан туяанаас 60 хүртэл хувь хамгаалж чадах нь туршилтаар нотлогдсон учраас тун удахгүй өргөн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн тухай тэд мэдээлжээ. Түүнчлэн тэрхүү хувцас нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохоос гадна нян устгах, хөлрөхөөс хамгаалах зэрэг онцгой үйлчилгээтэй гэнэ.
Read More

Заан өөд бологсдоо мартдаггүй





Кени дэх Амбосели үндэсний паркт ажилласан эрдэмтэд өөд бологсдоо марталгүй үгүйлж чаддаг зааны чадварыг судалжээ. Судалгааны явцад усны үхрийн гавал, модны хэсэг, зааны соёог үзүүлэхэд тэд заанаас бусад ямар ч амьтны эд зүйлд анхаарлаа хандуулаагүй байна.  Ялангуяа зааны соёог хараад, ихэд гашуудаж байжээ. Энэ нь хүнтэй адил өөд бологсдоо сэтгэл зүрхэндээ марталгүй тээж явдгийн нэг илрэл хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэд зааны ясны хэлтэрхий таарвал сэтгэл хөдөлсөн, түгшүүртэй байдалтай болдог. Заанууд тийм газар очихдоо толгойгоо бөхийлгөж, чихээ доош буулгаж, гашуудсан мэт харагддаг байна.
Read More

Тоо боддог ухаант хүлэгийн түүх




Эзнээ аюулаас аварсан морь, хүний газар арилжихад нутаг руугаа гүйдэг адуу гээд сайн хүлгийн тухай олон домог бий. Тэгвэл 1800-гаад оны сүүлчээр Германд амьдарч байсан нэгэн ухаант хүлгийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Германы нэгэн бага сургуулийн тооны багш Велгельм Фон Остен 1800-гаад оны сүүлчээр хүний уураг тархины хөгжил, толгойн хэмжээ нь зан ааш, сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлдгийг судалж, туршилт хийдэг байжээ. Тэрбээр хүн төрөлхтний хэт хөгжил, амьтдын сэтгэн бодох чадварыг доройтуулсан гэж үздэг байжээ. Ингээд мань эр амьтдад тоо зааж, ухаантай болгох аргыг эрэл хийлэв. Сониуч багш эхлээд муу рандаа, дараа нь баавгайнд тоо заагаад бүтэлгүйтжээ. Муур түүний хэлснийг ойлгох байтугай тоож ч харахгүй байхад баавгай хэтэрхий догшин учраас хүмүүжүүлнэ гэдэг бүтэшгүй санаа байв. Эцсийн найдвар болох “Ханс” нэртэй араб үүлдрийн мориндоо тоо заасан нь түүнийг гайхашруулж орхижээ. Эхний хэдэн өдөр Фон Остен түүнд тоо цээжлүүлсэн аж. Хэдэн өдрийн дараа тэрбээр самбар дээр хэнэггүй хэн гурвын тоо сараачи хад ухаант хү лэг нь туурайгаараа гурван удаа га зар товшжээ. Улмаар Ханс арвын дотор тоо бодож, үржүүлэхийн хүрдийг цээжээр мэддэг болжээ.
Фон Остен ухаант морио дагуулан Герман даяар аялан гудамжинд тоглолт үзүүлдэг болов. Удалгүй “Нью-Йорк Таймс” сонин дээр түүний тухай нийтлэл гарснаар нэр алдар нь цуурайтжээ. Гудамжны тоглолтын үеэр эзэн нь Хансаас “Шоо хэдэн талтай вэ” хэмээн асуухад тэрбээр зургаан удаа газар товшив, “Сарын эхний өдөр лхагва гариг бол дараа ийн даваа гариг хэдэн байх вэ” гэхэд мөн л зөв хариулж зургаан удаа газар товшжээ. Фон Остен түүнээс “Хэдийг дөрвөөр үржүүлэхэд 16 гарах вэ” хэмээн асуухад туурайгаараа дөрвөн удаа товшиж олныг гайхашруулсан байна. Ханс тооны ухаанаас гадна үсэг мэддэг болжээ. Тэрбээр үсгийг цагаан толгойн дарааллын дагуу цээжлэв. Эзэн нь “С” гэхэд Ханс гурван удаа газар товшдог бол “D” хэмээхэд дөрвөнтөө товшино. Мөн хуанли дээр сар, өдрийг зааж чаддаг байжээ. Мэдээж бүгдийг зөв хийнэ гэж байхгүй ч тэрбээр нийт асуултын 89 хувьд нь оновчтой хариулж байсан гэнэ. Сайныг үргэлж атаа жөтөө дагадаг бичигдээгүй хуулийн дагуу Хансыг ухаантай биш, зальтай эзнийхээ тусламжтайгаар ард иргэдийг хуурч байна гэх хүмүүс ч байв. Гэхдээ ингэлээ гээд түүний нэр хүнд унасангүй.
1904 онд Германы Боловсролын яамнаас “Хансын хороо” байгуулж ухаант хүлгийг судлах эрх олгохыг эзнээс нь хүсэв. “Хансын хороо”-нд хоёр малзүйч, нэг сэтгэл судлаач болон морь сургагч, циркийн ажилтан, хэд хэдэн багш ажиллаж байжээ. Тэд Хансыг заль хэрэглэдэггүйг тогтоосон бөгөөд, байгалийн гоц авьяастан гэж дүгнэв. Багш нар түүнийг 14 настай онц сурлагатантай зүйрлэсэн юм. Харин сэтгэл судлаач Оскар Пфунгстын дүгнэлтээр Ханс сэтгэл санаа тайван үедээ хурдан сэтгэдэг бөгөөд эзнийхээ асуултад оновчтой хариулах нь элбэг гэнэ. Оскар Пфунгст түүнийг улам сайн судлахын тулд малын саравчинд хамт амьдарч эхэлжээ. Удалгүй тэрбээр нэгэн сонирхолтой зүйл ажигласан нь Хансаас асуулт асуусан хүн хариултаа өөрөө ч мэдэхгүй тохиолдолд тэр ч бас буруу хариулдаг нь тогтоогджээ. Ингэснээр Ханс хүний бодлыг уншиж чаддаг гэж О.Пфунгст үзжээ. Ханс алдаж хариулахаараа түүнийгээ мэдэрч, уцаарладаг байжээ. Тэгэхээр Ханс адгуус амьтдын нарийн мэдрэмжээр хүнийг мэдэрдэг байсан нь тогтоогдов.
Хансын ачаар О.Пфунгст амьтдын сэтгэл судлалын тухай шинэ нээлт хийж түүнийгээ “Ухаант Хансын үзэгдэл” гэж нэрлэсэн. Үүнийг нь цэрэг, цагдаагийнхан нохдыг сургах ажилдаа ашигладаг болсон юм. 1907 онд түүний эзэн Фон Остен нас эцэслэж, Ханс хэд хэдэн эзний гар дамжсаар, дайны үед фронтод тэрэгний морь болсон тухай эх сурвалжууд дурддаг ч ухаант хүлэг хэзээ, хаана, яаж амьсгаа хураасан нь одоо болтол тодорхойгүй байдаг.

Read More

Мэлхийнүүдийн цуглаан




Зарим үндэстний хувьд амттай хоол, өөр нэгэнд гайхалтай “дуучин”, багачуудад бол шидэт гүнжээр төсөөлөгддөг мэлхий гэдэг амьтныг судлаачид байгалийн термометр гэх нь бий. Тэр бүү хэл “зөнч” гэдэг. Учир нь газрын гүн дэх өчүүхэн чичиргээнийг ч андахгүй мэдэрдэг учраас тэр.
Нью-Йоркийн байгалийн музейд төрөл бүрийн мэлхийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. “Өнгөний найрал” нэртэй тус үзэсгэлэнд чигчийн чинээгээс “үлэмж” биетэй, хортой, хоргүй өнгө өнгийн 150 төрөл, зүйлийн мэлхийг үзэгчдэд танилцуулж байна.
Read More

Амьтад ч бас худал ярьдаг




.Худал ярих чадвар зєвхєн хvн тєрєлхтєнд заяагаагvй гэнэ. Амьтны ертєнцєд ч худал "ярих"
vзэгдэл тvгээмэл тохиолддогийг эрдэмтэд тэмдэглэжээ. Ялангуяа гэр бvлийн хэв маягтай юм уу

олноороо сvрэглэн амьдардаг амьтдын дунд худалчууд элбэг тохиолддог байна.

Тухайлбал, цєєрмийн дэргэдvvр зугаалж яваа хэн ч болов намгийн мэлхий вааглахыг анхааралтай сонсох хэрэгтэй гэнэ. Тэдний энэхvv євєрмєц авиа худал сvржигнэж буйн нэгэн жишээ ч байж болох юм. Намгийн эр мэлхий вааглан хашгиралтыг єєрийн хvчин чадал,хэмжээгээ илэрхийлэх арга хэрэгсэл болгодог.Эр мэлхий хэдий чинээ том биетэй байна, тvvний гаргаж буй дуу авианы єнгє тєдий чинээ доогуур байдаг 
аж. Vлэмж том биетэй эр мэлхийний хvнгэнэх дуун бусад эр хvйсийн мэлхийнvvдээ айлган vргээж чадахуйц хангалттай сvрлэг байна. Ийм сvрлэг эр мэлхий байгаа юм байна гэдгийг дуугаар нь таньсан ямар ч єрсєлдєгч газар нутгийг нь тэмцэн булаалдах нь бvv хэл тийш зvглэдэггvй ажээ.Ер нь ихэнх Мэлхий чин vнэнчээр ваагладаг ч ихэд зальтай, бяцхан биетэй зарим мэлхий том биетэй, сvрлэг мэлхий хэмээн єєрийгєє мэдрvvлэхийн тулд хоолойгоо доод єнгєєр шахан худал вааглах vзэгдэл цєєнгvй байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэд газар нутгийн тєлєєх сєргєлдєєнд хvчирхэг єрсєлдєгчтэйгээ нvvр тулалгvйгээр хууран мэхэлж буй нь энэ аж. Амьтны ертєнцийн зальжин хэсгvvдэд хуурах тєрєл ч мєн олон янз байдаг байна.

Тухайлбал, хvн бvрийн мэдэх цус сорогч сарьсан багваахай овог нэгтнvvдээ хvн тєрєлхтєнд ч тvгээмэл vзэгддэг нэгэн зорилгоор хууран мэхэлдэг гэнэ. Энэ нь єєрийн гар, биеэ хумсын тєдий хєдєлгєлгvйгээр амттай хооллож, жарган хэвтэх. Хvний нийгэмд ч бусдын хєдєлмєрийг мєлжин, бусдаар тэжээлгэн зvгээр 
хэвтэх этгээдvvдийг паразит /шимэгч хорхой/ хэмээн шvvмжилдэг шvv дээ. Яг vvнтэй адил. Ємнєд Америкт 
нутагладаг эдгээр сарьсан багваахай нь цусаар хооллогч. Гол амин тэжээл болсон vнэт шингэн эрэлд цус 
сорогч сарьсан багваахайн гэр бvл шєнє бvр сvргээрээ авд морддог байна.
Ходоодоо цусаар дvvргэсэн шєнийн "анчид" vvрэндээ буцан ирж, анд яваагvй нэгэндээ олзолсон цуснаасаа 
хуваадаг. Vvний зэрэгцээ хангалттай их цус, сорж чадаагvй нь цус горьдон буй тєрєл садандаа, єнєєдєр 
олзоо хувааж яасан ч чадахгvй нь єєртєє л дєнгєж хvрэлцэхийг олсон гэдгээ тусгай дохиогоор ойлгуулдаг 
байна. Эрдэмтэд шєнийн ангууч цус сорогчдын vйл ажиллагааг мєрдєн судалсны дvнд анчдын 1/3 нь єєртєє 
дєнгєж хvрэлцэхvйц цус олсон гэсэн дохиог тєрєл садандаа уламжилж, хууран мэхэлдэг болохыг тогтоожээ. 
Эдгээр зальт сарьсан багваахай олж ирсэн цуснаасаа бусаддаа єгдєггvй мєртлєє анд оролцоогvй гэртээ 
vлдсэн vедээ овог нэгтнvvдээ ангаас буцаж ирмэгц цус хуваалцах vйл ажиллагаанд шаламгайлан нэгдvгээр 
байр эзлэн, хамгийн тvрvvнд шинэхэн цус сорохын тєлєє тэмцэлддэг байна. Судлаачдын ажиглан 
тогтоосноор, иймэрхvv хууран мэхлэлт дийлэнхдээ нууцлагдмал явагддаг агаад зальт цус сорогчид 
ерєнхийдєє элбэг байдаг аж.
Амьтдын хууран мэхлэх vзэгдэл ба тvvний хувьслын ашиг тусыг биологичид єнєєг хvртэл тайлбарлаж 
чадахгvй байгаа аж. Нэг талаас иймэрхvv хуурамч байдал амьтдын дундах итгэлцлийг vгvй хийж,
хангалттай олон зальт этгээдтэй тєрєл амьтны бvлгийг vгvй болоход хvргэмээр. Нєгєє талаас ийм зальтай 
амьтан олонтой бvлэг онгон байгальд хамгийн хvчирхэг, хєгжил сайтай нь баймаар. Бvх зvйл vнэнчээр, 
єчvvхэн тєдий хууран мэхлэлтгvйгээр ямар нэг зvйл оршин тогтнох аргагvй ч юм шиг.
Тэгвэл хуурах vзэгдлийн ашиг тус чухам юу бол? Эл асуудлын хариултыг Их Британийн эрдэмтэд олсон 
бололтой гэнэ. Оксфордын их сургуулийн бичил бие судлаач, биологич Крейг Маклин хамтрагчдынхаа хамт 
мєєгєнцєр болон эсгэлтийн хєрєнгийг нарийвчлан судалсны дvнд бяцхан мєєгєнцрvvд дотор ч овог нэгтнээ 
хуурах чадвартай хэсгvvд байд-гийг илрvvлжээ. Уг vйл явц дараах байдлаар явагдана. Исгэлтийн 
хєрєнгєний дийлэнх эс байгалийн хувьсалд исэх vйл явцыг vvсгэдэг.

Гэтэл хєрєнгєний зарим эс исэх vйл явц vvсгэхгvй мєртлєє бусдын хєдєлмєрєєр бий болсон глюкозыг 
таашаалтайгаар "зооглох" vзэгдэл ч ажиглагджээ. Энэ нь исэх vйл явц сахарыг эсийн дотоод талд бус гадна 
талд задарснаас vvдэлтэйгээр явагдаж байсан агаад ийм нєхцєлд тухайн эсийн vйлдвэрлэсэн глюкоз зєвхєн 
єєрт нь тєдийгvй хєршvvдэд нь ч хvртээлтэй байх боломж бvрддэг байна. 
Байгалийн эл євєрмєц зvй тогтол болон тvvнд зохицсон зальжин эсvvдийн vйл ажиллагааг эрдэмтэд олон 
удаагийн туршилт, судалгаа хийсний дvнд л тогтоосон аж. Эрдэмтэд тэрхvv хууран мэхлэгч эсvvдийн 
бvлгийг бусдаас нь тусгаарлан "коммунист нийгэмлэг" хэмээн тодотгожээ. Гэвч зальжин эсvvдийн бvлгийн 
єсєлт, vржилт нэн удаан явагдаж байсан тєдийгvй удалгvй vхэж байжээ. Уг нь зальжин бvлгийн эргэн 
тойронд тэжээлийн эх vvсвэр хангалттай байж. 
Эрдэмтэд дараагийн шатны судалгаандаа "хулгайчдын нийгэмлэг"-ийг загварчлан vнэнч мєєгєнцрvvдийн 
дунд цєєн тооны зальт эсийг оруулсан бvлгийг тусгаарласан байна. Эл бvлгийн хувьслын хэв маяг эхэнvедээ урьдын адил явагдаж байсан ч сvvл рvvгээ зарим зальт эс "бодлоо єєрчилж", vнэнч хєдєлмєрийг 
эрхэлж эхлэх нь ажиглагдсан байна. Vнэнч эсvvдийн тоо нийт мєєгєнцрvvдийн 2/3 болох vед тус бvлгийнєсєлтийн идэвх эрс сайжирч байжээ.Тэгэхээр исгэлтийн хєрєнгийн хувьсалд бvлгийн гишvvд дотор тэднийг хууран мэхэлдэг цєєн тооны зальт эсбайх зайлшгvй шаардлагатай байх нь. Учир нь vнэнч эсvvд бараг бvхий л цаг, хvчээ шаардлагатай 
исэлдлэгийг vйлдвэрлэхэд зориулдаг. Энэ vедээ тэд хооллох, vржих асуудлаа муутгадаг байна


Read More

Зєгий хэд насалдаг вэ








Тєдий л урт биш, ердєє хоёр сараас хэтрэхгvй амьдарна. Зєвхєн хатан зєгий л хэдэн жил амьдардаг. Гэхдээ оройтож гарсан авгалдай нь vvрэндээ хавар євєлждєг. Зєгийн нас нь ахих тусам мэргэжил нь єєрчлєгдєнє. Тєрснийхєє дараа vvрээ цэвэрлэдэг юм. Дєрєв дэх єдрєєс мэргэжлээ солино. Авгалдай асрагч хэрэгтэй. Тэгээд залуу зєгий авгалдайны асрагч болно. Найм дахь єдрєєс нь сайн санаат тэжээгчийн vvрэг гvйцэтгэх чадвартай болно. Энэ vед тvvний тусгай булчирхайнаас хатан зєгий болон авгалдайг тэжээх жилбэ ялгаруулдаг гаргуулдаг болсон байдаг. Дахин хэдэн єдрийг хоол тэжээл хvлээн авагч, тvvнийгээ зєєгч, сархинаг цэвэрлэгч, аяллаас буцаж ирсэн бусад зєгийг цэвэрлэгч, сархинаг баригч гэх мэт олон янзын мэргэжил эзэмшихэд зарцуулна. 

Тєрснєєсєє хойш зєвхєн гурваас дєрвєн долоо хоног єнгєрєєд байхад амьдралынхаа хоёр дахь хагаст орчихсон байдаг. Тэгээд бидний ойлголтоор зєгий хєгширч эхлээд байхад тvvний хувьд тэмдэглэлт єдєр нь болдог. Энэ бол анхны нислэг. Анхны нислэг нь зєгийн цаашдын мэргэжлийг тодорхойлно. Цэцгийн шvvс юм уу тоос сорогчийн аль болох вэ, ямар цэцгэнд дуртай болох вэ. Олз хайхаар анхлан нисэж буй зєгийг ажигласан хvмvvс эхлээд их арчаа муутай байдаг гэж ярьцгаадаг. Цэцэгтэй зууралдан ноололдож, будагчны дагалдан шиг халтар болно. Гэвч дараа нь харахад арга эвийг нь олчихсон, нэг цэцгэн дээр хэдхэн секунд зарцуулах болсон байдаг. Ниссээр байтал амьдралынх нь тєгсгєл ойртоно. Зєгий хєгширч сульдсаар vхдэг.
Read More

Санчирыг ''чимсэн'' гариг дєрвєн сая жилийн ємнє сvйрсэн




Санчир гаригийн гол таних тэмдэг хvрээ нь нэгэн цагт уг гаригийн дагуул байсан аварга том гаригийн vлдэгдэл болохыг АНУ-ын Колорадо мужийн Боулдер хот дахь Баруун ємнєдийн судалгааны хvрээлэнгийнхэн тогтоосон байна. Санчир гаригийн их татах хvчинд автаж дэлбэрсэн тэрхvv аварга гариг Санчирын одоогийн хамгийн том дагуул Титанаас багагvй байсан гэнэ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар мєсєн гадаргуутай байсан гэх аварга гариг 4.25 сая жилийн ємнє тэсэрч, хэдэн тэрбум жижиг хэсэгт хуваагдсан аж. 

Харин бутархайнууд нь мєн л Санчирын татах хvчинд татагдсан нь гаригийн тойрог замд хvрээ vvсгэн эргэлдэх болжээ. Аварга, гариг мєсєн гадаргуутай байсныг Санчирын одоогийн хvрээ дэх усны хэмжээгээр тогтоосон аж. Олон давхар хvрээ 90-95 хувийн чийгтэй бєгєєд сансрын тоос, тоосонцор ихтэй ч чийглэг байгаа нь хvрээ анх vvсэхдээ цэвэр устай байсныг илтгэж буй гэнэ.

Судалгааг ахалсан Робин Канупийн хэлснээр аварга гаригийн мєхєл Санчирыг тойрон эргэлдэгч бусад дагуул гаригт нь оршин тогтнох боломж олгожээ. "Амиа" золиослон байж эх гаригаа чимэх болсон аварга гаригийн vлдэгдэл vнэхээр Санчирын хvрээг бvрэлдvvлдэг эсэхийг 2017 онд мэдэх боломжтой аж. НАСА-гийн "Кассини" хєлєг Санчирын тойрог замд 16 жилийн дараа хvрэх боломжтой гэж сансар судлаачид тооцоолоод байгаа.
Read More

Та ''Хаанах''-аар инээмсэглэдэг вэ






АНУ-ын нэрт сэтгэл судлаач, доктор Паула Ниэденталь уруу дєрвєн жилийн ємнє нэгэн орос сурвалжлагч утасдаж, нvvр царайны хувирлын тухай тvvний дєрвєн жилийн турш хийсэн судалгааны талаар мэдээлэл авахыг хvсчээ.

Удаан ярилцсаны "эцэст америкчуудын инээмсэглэл хамгийн хуурамч, францчуудынх хамгийн, чин сэтгэлээсээ байдгийг сурвалжлагч доктороос мэдэж авсан гэнэ. Тэрхvv сэтгvvлч П.Ниэнденталийн сонирхолтой, євєрмєц судалгааны тухай нийтэд дуулгасан анхны хvн юм.

Францын Блез Паскалийн их сургуульд судалгааны ажлаа хийдэг П.Ниэнденталь инээмсэглэл нь хvний тєрєлх илэрхийллийн нэг авч шинжлэх ухаанд энэ тухай мэдээлэл хомс байдгийг анзаарч, мэргэжил нэгт сэтгэл судлаачидтай хамтран хvний тархины vйл ажиллагаа, тєрж єссєн орчин, соёлын онцлог, туулсан амьдрал зэрэг нь инээмсэглэлд хэрхэн нєлєєлдгийг судалж эхэлжээ. Тэрбээр инээмсэглэлийн олон тєрлийг ялгаж зааглан, vндэстнvvдийн баярлаж хєєрсєн сэтгэл хэрхэн єєр єєрєєр илэрдгийг дvгнэж тодорхойлсон байна.

"Тархи ба сэтгэл судлалын ухаан" сэтгvvлийн шинэ дугаарт нийтлэгдсэн доктор П.Ниэнденталийн судалгааны дvгнэлтэд онцолсноор инээмсэглэл нь ердєє дотоод сэтгэлийн илэрхийлэл биш. Харин хvн хоорондын харилцааны хамгийн ил тод "хэмжигч" гэнэ. Хvний нvvр царайны хувирал, илэрхийллийг судалдаг мэргэжилтнvvд дунд хамгийн нэр хvндтэй эрдэмтэн гэгддэг АНУ-ын Баруун хойд бvсийн их сургуулийн сэтгэл судлаач Адам Галински доктор П.Ниэнденталийн судалгааг инээд, инээмсэглэлтэй холбоотой одоогоор хийгдээд байгаа хамгийн онцгой судалгаа гэжээ. 

Сэтгэл судлаачид хэдэн арван жил инээмсэглэлийг судалсан ч голдуу гаднаас нь, єєрєєр хэлбэл нvvрний булчин хацрын орчимд агшихад завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн тун єнгєцхєн тодорхойлж ирсэн юм. Харин П.Ниэнденталийн судалгаа хєєр баяслын илэрхийлэл нь хvний бие махбодь, тухайн цаг vе, орчин нєхцєлийн єєрчлєлттэй салшгvй холбоотой хэмээн дvгнэсний дээр инээмсэглэлийн олон тєрєл, хэв шинж хvний чухам юунд хєєрч догдолсныг илтгэнэ гэж vзжээ. 

Єєрийгєє албадах юм уу барьц алдаж, сандрахдаа хvн ихэвчлэн шvдээ ил гаргалгvй инээмсэглэдэг. Харин vнэн сэтгэлээсээ баярлаж талархах юм уу ямар нэгэн сайхан зvйлийн тухай бодохдоо мєн л шvдээ ил гаргалгvй инээмсэглэдэг ч нvд нь мэдэгдэхvйц нарийсдаг байна. Энэ нь зарим хvнд эрvv шєвгєр, хємсєг дугираг хэлбэртэй болох зэргээр илэрдэг аж.

Эдгээрийг ангилж ялгах нь чухал алхам ч П.Ниэнденталийн хэлснээр энэ нь инээмсэглэлийн нууцыг бvрэн тайлахгvй. Тэрбээр инээмсэглэлийн олон тєрлийг тодорхойлохоос гадна хvн чухам ямар vед олон янзаар инээмсэглэдгийг мєн тодорхойлох гэж оролджээ. Инээмсэглэлийг баярласан сэтгэлийн илэрхийлэл гэж олон хvн боддог ч vнэн хэрэгтээ царайнд инээмсэглэл тодруулдаг нvvрний булчин хvнийг гуниж гутарсан, эгдvvцэж, жигшсэн vед ч ялгаагvй агшиж сунадгийг П.Ниэнденталийн баг тогтоосон байна. 

Тэгэхээр мэдрэмж, нvvр царайны илэрхийлэл хоёрын холбоос улам л нууцлаг байна гэсэн vг. Vvнийг Чарльз Дарвин хvртэл хэдэн арван жил тогтоохыг чармайсан юм. Хvнтэй євєг нэг гэгддэг бич, сармагчингаас гадна бусад хєхтєн амьтан, зарим шувууд ч инээмсэглэдэг нь тогтоогдсон билээ. Хvн дvрстнvvдийг судалдаг мэргэжилтнvvд бич, сармагчны инээмсэглэлийг олон янзаар ангилсан байдаг. Жишээ нь, шимпанзе баярласандаа инээмсэглэдэг бол заримдаа бусаддаа тал засч инээмсэглэдэг. Хvн ч гэсэн энэ ангилалд багтана. Гэхдээ сайтар ажиглавал инээмсэглэлээс vvдсэн хvний тєрх царайны єєрчлєлт олон нарийн шинж тэмдэгтэй. Эвгvй байдалд орсон хvнийг инээмсэглэхэд эрvv нь vл ялиг чичигнэж, жижгэрдэг бол мэндлэх vеийн инээмсэглэлийг яльгvй єргєгдсєн хємсгєєр таньж болох гэнэ.

Шимпанзе бусадтайгаа нэгдэн нийлэхийг хvсэж байгаагаа илэрхийлэхээс гадна хvч ихтэйгээ анхааруулахдаа мєн инээмсэглэдэг байна. Vvнийг П.Ниэнденталь нарын эрдэмтэд хvний доогтой инээд болон мушилзах, жуумалзахтай адилтгажээ. Гэхдээ хvний мушилзах, жуумалзахаас ялгаатай нь бич, сармагчингуудын хvчирхэгээ гайхуулдаг инээмсэглэл нь шvд ил гардгаараа онцлог аж.

П.Ниэнденталийн судалгааны єєр нэгэн онцгой дvгнэлт нь инээмсэглэлд хариу барих хvний мэдрэмж юм. Тvvнийхээр инээмсэглэсэн хvний нvд уруу харсан хvн єєрийн мэдэлгvй инээмсэглэдэг гэнэ. Гэхдээ инээмсэглэл тvгээсэн хvн гагцхvv vнэн сэтгэлээсээ инээмсэглэсэн бол шvv. "Халдвараар" инээмсэглэгчийн нvд эхлээд инээмсэглэсэн хvний нvvрний хэлбэр, єєрчлєлт болон дээр дурдсан vнэн, худал инээмсэглэлийн шинж тэмдгvvдийг єєрт мэдэгдэлгvйгээр мэдээлэл болгон цуглуулж тархины ачаалах цэгт хvргэдэг байна. 

Тиймээс баярлаж догдолсон, чин vнэнээсээ талархсан нэгний инээмсэглэлийг хvн далд ухамсраараа мэдэрдэг гэсэн vг. Жишээ нь, жаргалтай нэгний инээмсэглэлийг харсан хvний тархины "талархал тээгч" хэсэг идэвхжиж, эрvvл мэндэд далдхан сайнаар нєлєєлдєг байна. Хvний тайван амгалан араншинг захирдаг гэх тархины тэрхvv хэсгийг идэвхжих vед тархинд идэвхиждэг нэгэн тєрлийн эс стресс тайлдгийг П. Ниэнденталь судалгааныхаа явцад тогтоосон байна. Бусдыг инээмсэглэхийг хараад баярлаж, тодорхой шалтгаангvйгээр догдлох нь тэгэхээр тун эерэг нєлєєтэй юм. Гэхдээ хуурамч инээмсэглэл ийм нєлєєгvй гэдгийг мэргэжилтнvvд онцолжээ. Харцаараа биш зєвхєн уруулаа хєдєлгєх тєдийд инээмсэглэх хvнийг харахад дээрх нууц "урвал" тархинд явагддаггvй аж.

П.Ниэнденталийн ажигласнаар америкчууд хамгийн их худал инээмсэглэдэг ард тvмэн бол хамгийн баясгалантай инээмтгий ард тvмэн гэх ангилалд Франц, Испани, Португал болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгvvр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нvд ам хавьд нь нэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зvvн азиуд хамгийн "vнэнчээр" инээмсэглэдэг хvмvvсээр тодорчээ. 

П.Ниэндєнталийн судалгаа сэтгэл судлалын салбарт томоохон дэвшил болсон ч инээмсэглэл судлаачдын хувьд онцгой хувьсал хараахан биш юм. Доктор ч мэргэжилтнvvдийн энэ дvгнэлттэй санал нэг байгаа аж. Инээмсэглэлийн нууцыг шинжлэх ухаан vнэхээр тайлсан бол Мона Лизагийн мєнхийн жуумалзлын цаана юу байгааг хэдийнэ мэдчихсэн байх сан.
Read More

Наргvйгээр амьдрал орших боломжтой


Дэлхийг тэтгэгч нар шатаж дуусаад мєнхєд мєхсєн ч амьдрал хэдэн тэрбум жилийн турш оршин тогтнох боломжтой гэж астрофизикч Дориан Аббот, Эрик Швицер нарын ахалсан Британи, Франц эрдэмтдийн хамтарсан баг vзжээ. Тэд дэлхийн цєм дэх радио идэвхт бодис нарнаас vл хамааралтайгаар илч, дулаан ялгаруулдгийг тогтоосон байна. Энэ нь далай тэнгисийг устай байлгах халуун ч мєсєн бvрхvvлийг хайлуулахаар буцлам биш гэнэ.
Эрдэмтэд дэлхийгээс 0.1-10 дахин том хэд хэдэн гаригийн цємийн дулааныг мєн хэмжжээ. Судалгааны дvнгээс харахад дэлхий шиг болон дэлхийгээс 3.5 дахин том гаригууд л ийм илч, дулаан байдаг аж. Харин vvнээс жижиг юм уу том гаригуудад физикийн ухааны vvднээс цємєєсєє илч татах магадлал бага гэнэ.
Read More

Хуримын бєгжний vvсэл



Сvйн бєгж, хуримын бєгжний утга санаа эртний Египет болон варварчуудаас vvсчээ. Ромын эзэнт гvрний vеийн варварчууд хуримын бєгжийг анх бий болгосон бєгєєд гэрлэх эмэгтэйдээ бєгж зvvж єгдєг байж. Энэ нь єєрийн эмэгтэйгээ омгийн бусад эрд эзэнтэй гэдгийг мэдэгдэх гол хэрэгсэл байжээ. Дараа нь энэ заншлын нєлєє ромчуудын дунд тархсан байна. Ромчууд дугариг тvлхvvр шиг зvйл сvйт бvсгvйдээ єгч эхэлсэн нь хєрєнгийнхєє хагасыг хайртай бvсгvйдээ ємчлvvлж буйн илэрхийлэл болж байв. Vvнээс гадна египетчvvд хуримын бєгжний утга санааг бий болгосон гэж vздэг. Тэд бєгж шиг нарийн биш ч тємєр цагираг зvvдэг балсон нь мєнхийн амьдралыг бэлгэддэг байсан аж. Энэ утга санаа єнєє ч хури¬мын гол бэлгэдэл болсоор иржээ.
Read More

Ер бусын гоёмсог тогос-аалз




Энэхүү гоёмсон тогосон аалз (Maratus volans) Австралийн зарим мужид амьдардаг. Гадаад үзэмж, өнгөний хувьд тогос шувуутай адилхан болохоор ийнхүү нэрлэжээ. 
Maratus volans гэдэг үгийг орчуулбал нисдэг аалз гэсэн утгатай. Энтомологич Юрген Отто Австралийн Сидней хотод очоод гэрэл зурагт буулгачихмаар шавьж хайгаад ололгүй, “Дэндүү уйтгартай” хэмээж байсан гэдэг. Гэтэл тэр Maratus volans аалзыг олж харжээ. Одоо түүний хувьд тогосон аалз шиг сайхан шавьж үгүй, тиймээс ч Австралиас буцах дургүй байгаа гэнэ. 

Гэхдээ тогосон аалзны зөвхөн эр нь ийм гоёмсон. Эм аалз нь энгийн ажээ. Тогосон аалз эм хүйстнээ хараад хоёр хөл дээрээ зогсч, бүжиглэж эхэлдэг байна. Хэрэв тэр бүжгээрээ түүнийг татаж чадахгүй бол үдийн хоол нь болох эрсдэлтэй гэнэ. Түүний энэ гоёмсог өнгө шувуу зэрэг дайснуудаас нь хамгаалдаг ажээ. 




Read More

Сонирхолтой амьтадын зураг


Read More