Арван мянган төгрөг Өгүүллэг.

Posted on 2:44 AM by




Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10н мянган төгрөг өгчээ.Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна.Маргааш хоол аваад идчих.
Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй.Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган,гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ.
Ааваа танд байнга мөнгө өгч чадахгүй чадахгүй байгааг минь уучлаарай.Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд,нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж ,найзууддаа бэрээ баахан магтжээ.Хэдэн өдрийн дараа цагаан сар болж,ач охин нь өвөөтэйгээ золгов.Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачдаа бэлэглэсэн байна.Охин тэр бэлгээ ээждээ өгч Ээжээ та энэ мөнгийг сайн хадгалж байгаад,намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй гэжээ.10н мянган төгрөг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа.Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж,нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг миний хань энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ.
AmazingOronzai.com/ Сургамжит өгүүллэгүүд/

0 Сэтгэгдэл:

Post a Comment