Сонголт өгүүллэг.

Posted on 2:48 AM by


Сонголт
Хамгийн үзэсгэлэнтэй,сайхан бүсгүйг эхнэрээ болгохоор шийдсэн залуу өөрийн мөрөөдлийн бүсгүйг олохоор алсын аялалд гарчээ.Залуугийн замд олон саад бэрхшээл тулгарсан ч тэр зовох юмгүй даван туулж байв.Харин зорьсон газраа хүрэх мөчид хүлэмж дүүрэн ургасан үзэсгэлэнтэй сарнай цэцгийн цоморлиг таарлаа.Уг хүлэмжийн ойролцоох тосгоноос нэгэн хөгшин ирж залууд хандан:Залуу минь чи хамгийн үзэсгэлэнтэй сайхан гэргийтэй болохоор ирсэн бол зөв газраа ирж энэ цэцгийн мандал дундаас өөрт таалагдсан хамгийн сайхан сарнайг тасалж аваарай тэр чиний ирээдүйн эхнэрийн илэрхийлэл болох болно гэжээ.Залуу хаашаа л харна өнгө алаглан ургасан сайхан цэцэгсийг хараад сайхан бүсгүйтэй учрах нь гэж хөл алдан баярласаар хүлэмж рүү орлоо.Хөгшний хэлсэн үгийг санан хамгийн үзэсгэлэнтэй гэсэн цэцгийг хайж олоод,цааш явтал анхны цэцэгнээс илүү гоёмсог сайхан гараад ирэх нь тэр.Залуу энэ мөчид хөгшний хэлсэн үгийг умартан сайхан харагдсан цэцэг болгоноо тасдан ингэхдээ өмнөх цэцгээ гишгэчин хаясаар нэг мэдэхэд хүлэмжийн төгсгөлд иржээ.Залуу эргэн харвал өмнө харсан бүх сайхан цэцэг үгүй болж харин хүлэмжийн мухарт хамгийн өнгө муутай гандсан нэг сарнай л байлаа.Хүн сонголтондоо үнэнч үлдэхгүй бол эцэст нь хамгийн муу сонголттой нүүр тулдаг ажээ.
AmazingOronzai.com/Сургамжит өгүүллэгүүд/

0 Сэтгэгдэл:

Post a Comment