Оддын сонирхолтой “хобби”

Posted on 3:27 AM by


Жонни Депп - Барбигаар тоглох / Тагтааны араг яс цуглуулах
Тэрээр хүүхдүүдтэйгээ “Барби”-гаар тоглох нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг хэмээн үздэг бөгөөд эл хоббигоо охидоо бага байхад нь нээжээ. Заримдаа тэрээр “Барби”-нд төрөл бүрээр хоолой оруулж тоглох ч сонирхолтой байдаг гэнэ. Түүнчлэн тэрээр тагтааны араг яс цуглуулах хоббитой юм байна.


Мила Кунис - “World of WarCraft”
Холливудын хамгийн дур булаам “гэймер” бүсгүйчүүдмэдээллээр хүргэж байсанчлан эр хүн бүрийн хүсэмжит бүсгүй тэрээр “World of WarCraft” тоглоомд нугасгүй нэгэн билээ. Тэрээр энэ ондоо нээлтээ хийх магадлалтай “Tar” кинонд тоглоод байгаа бөгөөд ирэх жил гарах гурван ч дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байгаа юм байна.

Тэйлор Свифт - Цасан бөмбөлөг хийх
Кантри дуучин Тэйлор сүүлийн үед найзуудынхаа хамт зул сарын баярын бэлгийн дээжис болсон цасан бөмбөлөг хийх хоббитой болоод байгаа сурагтай. Завгүй ажлынхаа хажуугаар урамтайяа хийх болсон түүний эл цасан бөмбөлгүүд тун удахгүй дуунд мөнхрөх болтугай хэмээн оддын сенсацитай мэдээллийн сайтуудаар шуугиж байна.


Саймон Көүвель - Модонд авирах / Хүүхэлдэйн кино үзэх
Английн алдарт продюсер, авъяастнуудын эрэлд дэгдсэн цуутай шоу нэвтрүүлгүүдийн шүүгч тэрээр өдөр бүр модонд авирах хоббитой тухайгаа “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүнчлэн тэрээр хүүхэлдэйн кино үзэх дуртай бөгөөд “The Flinstones” зэрэг хөгжилтэй хүүхэлдэйн кинонуудыг өглөө бүр үзэх нь надад эрч хүчийг өгдөг гэсэн байна.


Жастин Бибер - Рубикийн шоо эвлүүлэх
Өнгөрөгч 9 сарын сүүлээс ирэх оны 5 сар хүртэл АНУ, Канад, Европ болон Азийн улсуудаар “Believe” аялан тоглолтоо эхлүүлээд байгаа Жастин Биберт чадахгүй зүйл гэж байхгүй бололтой хэмээн тодотгосон нэгэн мэдээлэл эрхгүй анхаарал татсан нь түүний хоббины тухай байсан юм. Мэдээж түүнд олон сонирхолтой хобби бий ч тэрээр Рубикийн шоог хоёр хүрэхгүй минутын хугацаанд эвлүүлж чаддаг цөөнгүй “хоббитон”-ы нэг гэнэ шүү.









0 Сэтгэгдэл:

Post a Comment