Амжилтанд хүрэх арга зам

Posted on 3:33 AM by

  1. Мэдлэг боловсролоо хөгжүүл. Өнөөдөр хүн бүрийн өмнө дээд боловсрол эзэмших үүд хаалга чөлөөтэй. Та мэдлэгээ нэмэгдүүлэх боломж байсаар байхад сурах хүсэл сонирхол бага байдаг. Танд өнөөдөр олж байгаа мөнгө тань хангалттай санагдахгүй байгаа боловч сурах хүсэл сонирхол бага байдгаас ирээдүйд олж болох асар том боломжыг алддаг.  Ялангуяа энэ байдал гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нас тогтосон хүмүүст илүү тохиолддог. Хэрвээ танд сурах боломж олдвол бүү алдаарай.
  2. Төлөвлөгөө гарга. Бүх хүн амын дөнгөж 5% нь төлөвлөгөө гаргаж, тэдгээрийн 2% нь л төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тэдгээр 2% бүгд санхүүгийн амжилтад хүрдэг. Хамгийн гол нь тэд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бүх хүчээ зориулдаг. Та яг 5 жилийн дараа ямар амьдралыг бүтээсэн байхыг хүсэж байна? Та 5 жилийн дараа дансандаа хэдэн төгрөгтэй болохыг хүсэж байна? Тэгвэл та энэ бүгдийг төлөвлөгөөгүйгээр хэзээ ч биелүүлж чадахгүй. Төлөвлөгөөгүйгээр энэ бүгд хий хосон яриа л болдог. Үүнд л төлөвлөгөөний утга учир оршиж байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн амжилтанд хүрдэггүй хамгийн чухал шалтгаан бол төлөвлөгөөгүй байдаг явдал юм. Хүн алдахын тулд төлөвлөдөггүй, харин амжилтанд хүрэхийн тулд төлөвлөдөг. 
  3. Цагийг үр бүтээлгүй бүү үр. Цаг бол алт. Та өөрт олдсон цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэхийн тулд зарснаар  өөртөө  хөрөнгө оруулж буй хэрэг. Тэгэхээр хий дэмий цаг үрнэ гэдэг нь та өөрийгөө үрж байгаатай яг адил юм. Одооноос та өөртөө цаг гарга, цагийг үр бүтээлтэй өнгөрөөе.  
  4. Буцах зам гэж байх ёсгүй. Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол буцах зам гэж байх ёсгүй. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.  
  5. Шийдвэртэй байдлаа хадгал. Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.
  6. Өр зээл. Хүмүүс хэтэрхий их өр тавьдаг боловч, түүнийгээ эргүүлэн төлөх арга хэрэгсэл нь маш өчүүхэн байдаг.  Тиймээс маш их өрөнд ордог. Мөн мөнгөө зарцуулах ямар ч зарчим байдаггүй. Мөн ямар ч төсөв гаргадаггүй. Ингээд хүмүүс дандаа алдагдалд ордог. Тэгэхээр аль болох зээлээс татгалз. Энгийн асуудалд ч гэсэн шунал холилдвол ээдрээ үүснэ. Хувийн шуналаас ангижирсан сэтгэлгээ л жинхэнэ амжилтанд хүргэнэ.
  7. Би чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй бай. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч байсан “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байх хэрэгтэй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Хүсэл зоригоор жигүүрлэж, нэг л өдөр биелэх болно гэж үнэн зүрхнээсээ итгэж явбал хүнд бэрхшээлийг давж зорьсондоо хүрэх арга зам танд заавал олдох болно. 
  8. Одооноос хийж эхэл.Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно. 
  9. Шалтаг хэлэх маш амархан. Та үнэхээр мөнгөтэй болмоор байгаа бол мөнгөө хадгалж сурах ёстой. Хүмүүс маш олон шалтаг тоочиж мөнгө хадгалахаас татгалздаг. Тэр тусмаа залуу хүмүүс аль болох эрт мөнгө хадгалах хэрэгтэй. Хүн мөнгө хадгалахгүйгээр хэзээ ч мөнгөтэй болохгүй. Мөнгийг олох хэцүү ,харин үрэх маш амархан шүү.  
  10. Бусдыг даган дуурай. Хүн хэн нэгнээс үлгэр жишээ авч дуурайсанаар ашиг олох уу?, эсвэл гарз хохиролд хүрэх үү? Бидний хүндэтгэдэг, хайрладаг хэн нэгэн хүн, бусдаас илүү сайн сурдаг сурагч, багш, илүү их хайр татам найз, сайн мэргэжилтэн, сайн хүүхэд, сайн ээж аав нараас үлгэр жишээ авч, тэдэнтэй адил болох нь нэгэн том ололт биш гэж үү? Та өөрөөсөө илүү хэн нэгний өөрт хэрэгтэй гэсэн зүйлийг нь даган дуурайж амьдралдаа хэрэглээрэй.   
Tags :

0 Сэтгэгдэл:

Post a Comment