Террорист халдлагын эсрэг робот бүтээв

Posted on 2:44 AM by


Оросын судлаачид алан хядах ажиллагааг устгах, алан хядах халдлагын хор хохиролыг багасгах зорилготой роботыг зохион бүтээлээ гэж ерөнхий сайдын туслах Дмитрий Рогозин мэдэгджээ.
Энэхүү робот нь террорист халдлага болсон тохиолдолд тухайн газраас шархадсан иргэд, цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхэд туслах юм байна.
Мөн түүнчлэн алан хядах ажиллагааг ямар нэгэн саадтай байдлаас харж чаддаг, барьцаалагдсан хүмүүсийг гэмтэж бэртээлгүйгээр холын гарцгүй, мухардсан газраас аварч гаргах зэрэг үйлдэл хийдэг бусад техних хэрэгслийг бүтээж байгаа гэнэ.
Харин энэ робот, техник хэрэгслүүдийг яг хэзээ Оросын аюулгүйн алба болон тагнуулын албанд хэрэглэж эхлэх талаар ерөнхий сайдын туслах Дмитрий Рогозин нарийн мэдээлсэнгүй.
Хүний Эрхийг хамгаалах байгууллагаас хүний оролцоогүйгээр байгаа сонгож устгах чадалтай алах робот гэх мэт бүрэн автомат үйлдэлтэй зэвсгийг шүүмжилдэг ба үүнийг шууд хориглодог байна.
Энэ байгууллагын веб хуудсанд иймэрхүү бүрэн автомат зэвсэг одоогоор гараагүй байгаа боловч зарим орнуудад үүний өмнөх дээд зэрэглэлийн техникийн дэвшилтэт автомат зэвсгийг зохион бүтээж байна гэж мэдээлсэн байдаг байна. 
Зарим судлаачид ийм төрлийн зэвсэг 20-30 жилийн дараа гэхэд ашиглагдаж эхэлнэ гэж таамаглаж байжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment