Showing posts with label Техник технологи. Show all posts
Showing posts with label Техник технологи. Show all posts
Техник технологи
Шөнийн цагаар гудамж талбай, цэцэрлэг, замыг гэрэлтүүлж байдаг гудамжны гэрэлтүүлэггүй бол их хотын амьдралыг төсөөлөхийн аргагүй. Гэтэл Нэгдсэн Вант улсын Про-Тек /Pro-Teq/ компани гудамжны гэрэл гэдэг зүйлийн шаардлагыг үгүйсгэсэн шинэ санааг дэвшүүлсэн байна. Тус компани өдрийн цагт нил ягаан туяаг шингээж, шөнийн цагт түүнийгээ эргүүлэн гаргадаг будгийг бүтээсэн ба усны хамгаалалттай, цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй уг будгаараа цардмал замыг шүршиж будах гэнэ. Будаг бүдгэрч арилсан үед дахин шүршээд л будахад гүйцээ. Одоогоор энэ будгийг Кембрижийн зүүн хэсэг дэх Христс Пийсес /Christ's Pieces/ цэцэрлэгт хүрээлэн туршиж байгаа юм. Про-Текийн өгүүлж байгаагаар 150 м.кв талбайг 30 минутын хугацаанд будах ба 4 цагийн дараа гэхэд уг будагтай замаар зорчиж болох аж. Будаг зөвхөн өөрөө гэрэлтээд зогсохгүй харагдахуйц хэмжээний гэрэлтүүлгийг үүсгэх юм. Старпат /Starpath/ хэмээн нэрлэгдэж буй уг будаг нь мөргөлдөөн үүсэхээс хамгаалсан гулгалтын эсрэг үйлчилгээ үзүүлэхийн дээр гадаргуу нь ойлт үүсгэдэггүй байна. 11 өөр өнгөтэйгээр гарч буй уг будаг бетон болон хатуу хучилттай зам дээр маш сайн тохирдог. Энэхүү шинэ технологийн дутагдалтай тал нь үүлэрхэг өдөр нил ягаан туяаг шингээх чадваргүй байдал юм.
Read More
ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГНИЙ ШААРДЛАГАГҮЙ ГЭРЭЛТДЭГ ЗАМ

6:32 AM
No Comments
Техник технологи
"Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн бүрээс хүмүүс технологийн сүүлийн үеийн дэвшлийг олж харж, мэдрэхийг хүсдэг нь
гарцаагүй билээ. "iPhone 5”-ын тухай мэдээлэл нээлтээ хийх хүртлээ домог мэт яригдаж, бараг л шилэн утас мэт ойлголтыг зарим хүнд төрүүлээд амжсан.
Силиконын компанийн дараагийн "Алим”-ын дэлгэц хамгийн бат бөх байх аж. Учир нь тэд Аризонагийн шилний "GT Advanced Technologies” компанитай хамтран ажиллах болсон. Тус компани "iPhone 6”-д зориулан сайжруулсан дэлгэц бүтээхээр ажиллаж байна. Шинэ утасны дэлгэц нь зурагдахгүй, өндөр даралтыг даах чадвартай болор чулуу, хими эрдсийн ховор элементээс бүтнэ гэж технологийн сэтгүүлүүд мэдээлжээ.
Read More
“IPHONE 6”-ГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЗАДАРЧ ЭХЭЛЛЭЭ

10:25 PM
No Comments
Техник технологи
Read More
ХЬЮНДАЙ ЭЛАНТРА МАШИНЫ 2014 ОНЫ ШИНЭ ЗАГВАР
Өмнөд Солонгосын Хьюндай /Hyundai/ группын Америк дахь салбар Элантра /Elantra/ маркын автомашины шинэчлэгдэн сайжирсан гэр бүлийг танилцуулсан. Суудлын, хетчбэк /hatchback/, хоёр хаалгатай гэсэн гурван төрлөөс бүрдэх энэхүү гэр бүлийн суудлын буюу седан загвар нь дотроо Эс И /SE/, Лимитед /Limited/, Спорт /Sport/ гэсэн гурван хувилбартай. Шинэчлэгдэн сайжирсан буфер, өөрчлөгдсөн сараалж, ЛЕД өргөлт бүхий их гэрэл, Эл /L/ хэлбэрийн манангийн гэрэл зэргийг суурилуулсан Хьюндай Элантра /Hyundai Elantra/ 2014 загварын спорт болон лимитед хувилбарын гадна талын чимэглэл, 17 инчийн хайлшин обуданд хром ашиглажээ. Мөн бүхээгийн дуу чимээг тусгаарлах илүү үр ашигтай материалуудыг ашигласан байна. Лимитед хувилбарын дөрвөн цилиндртэй 1.8 хөдөлгүүр нь 145 морины хүчтэй бөгөөд хотын замд 100 км-т 8,4 литр, хурдны зам дээр 6,2 литр шатахуун зарцуулах аж. Залуурын систем нь тав тух, хэвийн, спорт гэсэн төлөвүүдтэй нь нэгдүгээрт, хот доторх тайван жолоодлого болон зогсоолд байрлуулахад, хоёрдугаарт, жолоодлогын холимог нөхцөлд, гуравдугаарт, хурдны зам болон нугачаа ихтэй замд жолоодоход зориулагджээ. Ердийн суудлын машин нь 6 аюулгүйн дэр, тогтворжуулагч систем, электрон тогтворжуулагч тохируулга, тоормозны электрон хүч хуваарилагч, дугуйны даралт мэдрэгч, үл үзэгдэгч газрын ажиглалтын систем зэргээр тоноглогдсон байна. Лимитед болон спорт хувилбар нь камерын ухраах боломжтой дүрсийг харуулах 4,3 инчийн өнгөт дэлгэцтэйн дээр лимитед хувилбар нь 7 инчийн мэдрэгч дэлгэц бүхий мэдээллийн системтэй.
9:30 PM
No Comments
Техник технологи
Read More
СТРОМЕР ЭС ТИ 1 ЭЛИТ ЦАХИЛГААН УНАДАГ ДУГУЙ
Автомашин, мотоцикл тэр ч бүү хэл нисэх онгоц хүртэл цахилгаанаар ажиллах зарчимд шилжиж байгаа энэ үед хамгийн зардал багатай, байгаль орчинд хор хөнөөлгүй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйны цахилгаан хувилбарууд ч мөн бүтээгдсээр байна. Хамгийн сонирхол татам цахилгаан унадаг дугуйнуудын нэг болох Стромер Эс Ти 1 Элит /Stromer ST1 Elite/ нэртэй энэхүү цахилгаан унадаг дугуй нь хамгийн хурдан бөгөөд хамгийн спортлог цахилгаан унадаг дугуйнуудын нэг юм. Дөрөөний тусламжтайгаар 48-72 км хүртэлх зайг туулахын дээр 32 км/цагийн дээд хурдыг гаргах чадалтай энэхүү дугуй нь хар болон цагаан өнгөтэйгээр худалдаанд гарч байгаа ба үнийн хувьд 3500-4000 доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Энэ дашрамд дурдахад Эс Ти 1-ийн Платинум /Platinum/ гэсэн загвар мөн байгаа ба энэ нь Элит загвараас багахан зэргийн л ялгаатай аж.
2:14 AM
No Comments
Техник технологи
“Lenovo” групп шинээр үйлдвэрлэсэн ухаалаг гар утсаа ирэх сарын 17-ноос Японы зах зээлд гаргах болсноо мэдээлжээ. Андройд үйлдлийн систем, 2GB RAM, 13MP камертай эл утсаа тэд Энэтхэг, ОХУ, Индонез, Вьетнам, Филиппинд худалдах гэнэ. Энэ нь 16GB багтаамжтай бөгөөд 6.9 мм зузаан, 162 грамм жинтэй аж. “Lenovo k900”-г 481 ам.доллараар худалдах юм байна. Энэ нь өнөөгийн ухаалаг утаснуудын зах зээлийн ханшаас 400-500 ам.доллараар хямд хэмээн тус группийнхэн онцолжээ.
Read More
“Lenovo”-гийн ухаалаг шинэ утас 481 ам.долларын үнэтэй
10:03 PM
No Comments
Техник технологи
Read More
Шишийн гурилаар алт “барина”
Алтыг шорооноос нь ялгахын тулд мөнгөн ус ашиглаж, байгаль дэлхийг бохирдуулж, эрүүл мэндээ хордуулдаг цаг ард хоцрох нь. Ихэвчлэн хоол, хүнс бэлтгэхэд хэрэглэдэг эрдэнэ шишийн гурилаар мөнгөн усыг орлуулж, алт “барьдаг” технологийг Америкийн эрдэмтэд боловсруулжээ.
Экологид ээлтэйн дээр хямд зардлаар гарган авдаг шишийн гурил уул уурхайн салбарыг шинэ түвшинд гаргах том ололт юм.
2:52 AM
No Comments
Техник технологи

Read More
3D зурагт эрүүл мэндэд муу

3D зурагтыг удаан хугацаагаар үзвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж БНСУ-ын эмч, эрдэмтэд зарлалаа.
Гурван хэмжээст дүрсийг үзэхийн тулд хүний нүд болон тархи ердийн хэмжээнээс илүү ажилладаг бөгөөд энэ нь нүдний хараа муудах, толгой өвдөх, бүр зүрхний шигдээс өвчинд ч хүргэж болзошгүй аж.
3D зурагт нэг цаг үзэх хугацаанд 10 минут заавал завсарлаж байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ.
11:09 PM
No Comments
Техник технологи

Read More
“Intel”-ийн компьютерүүд бодол уншина

Цахим шуудан ашиглахын тулд компьютерийн гaр тов шин суудаг цаг түүх болон үлдэх нь. Учир нь “Intel” компанийн инженерүүд хэрэглэгчийн бодол уншиж, тэр дагуу үйлдэл гүйцэтгэдэг компьютер бүтээхээр ажилдаа ороод байгаа нь багагүй амжилт тай яваа аж.
омпьютерийн хулгана, гарыг хэрэглээнээс гаргахаар ажилдаа шамдсан эрдэмтэд юун түрүүнд хүний тархины үйл ажиллагааг тэр дундаа компьютер ашиглаж байх үед тархины аль хэсэг илүү идэвхтэй ажиллаж байгааг судалж, тэр судалгаан дээрээ үндэслэн бодол уншдаг төхөөрөмж бүтээх аж.
Энэ тухай судалгааны багийн ахлагч Дийн Померлиу “Хэрэглэгчид компьютерийг удирдахын тулд ердөө л 20 үг ашигладаг. Бидний судалгаа, туршилт амжилттай болбол бид тун удахгүй физиологийн үйлдэл хийхгүйгээр “Google”-ийн хайлтын системээс мэдээлэл олдог болно гэсэн үг” хэмээжээ. Судалгааны багийнхан хэдийнэ үр дүнд хүрээд байгаа бөгөөд туршилтын төхөөрөмж одоогоор “байшин”, “хуцах”, “халив” зэрэг үгийг илрүүлж “сураад” байгаа гэнэ.
10:57 PM
No Comments
Техник технологи
Read More
Хараагаа өөрөө тохируулах шил
Хараа муудсан тохиолдолд хүмүүс шил тааруулан зүүдэг. Тэгвэл одоо зөвхөн өөртөө тохирсон шил хайх хэрэггүй болжээ. Учир нь Америкийн эрдэмтэд бүх хүнд тохирох нүдний шил бүтээсэн байна. “TruFocals” хэмээн нэрлэсэн уг шил зүүсэн эзнийхээ нүдний гажиг болон хараанд тохирон өөрчлөгдөх аж.
Өөрөөр хэлбэл, хэрвээ та холын хараа муутай бол энэхүү шил алсын барааг тодруулан харуулна. Харин ойрын зүйл, номын үсэг зэргийг муу хардаг бол томруулах юм байна.
“Ийм шил хийхийн тулд бид олон жилийн хөдөлмөр зарсан. Зарим хүнд хол, ойрын харааны шил хэрэг болдог. Тэгвэл олон янзын шил цүнхэлж явахгүй амар боллоо” хэмээн доктор Стивен Куртин ярьжээ.
Дашрамд дурдахад, энэхүү бүтээл Харри Поттерийн шилтэй адил загвартай бөгөөд өнгөний өргөн сонголттой аж
10:48 PM
No Comments
Техник технологи
Read More
Apple-д дуулгах сайн,муу хоёр мэдээ
“JP Morgan” хөрөнгө оруулалтын банк наас таблетийн зах зээлд судалгаа явуулж, “Apple” компанид сайн, муу хоёр мэдээ дуулгав. Өдгөө 51.9 сая хүн таблет хэрэглэж байгаа нь өнгөрсөн оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 70.9 хувийг “Apple”-ийн iPad таблет эзэлж буй юм. “Гэвч “алим”-ны ноёрхол удаан үргэлжлэхгүй” хэмээн “JP Morgan”- ий шинжээч Марк Москович мэдэгдэв.
Таблетийн зах зээлд эзлэх iPad-ийн хувь ирэх онд 62.8 болж буурах төлөвтэй байна. Ирэх онд таблет хэрэглэгчдийн тоо 72.4 саяд хүрэх ч хэрэглэгчид “Galaxy”, “Touchpad”- ийг сонгох магадлал өндөр аж. iPad ирэх оны сүүлээр “Windows 8” үйлдлийн систем шинээр суурилуулахаа мэдэгдэж буй ч энэ нь худалдан авалтад төдийлэн нөлөөлөхгүй бололтой. “Apple” компани энэ оны эхний хагаст 4.6 сая таблет үйлдвэрлэсэн бөгөөд оны эцэс гэхэд 13.9 саяыг үйлдвэрлэхээ мэдэгдсэн.
Гэвч “Cамсунг”-ийн “Galaxy”-гийн сүрд дарагдаж, үлдэгдэлтэй хоцрох магадлал өндөр. Таблетуудын дундаж үнэ энэ онд 12.1 хувиар өссөн бол ирэх онд 7.2 хувиар буухиалах нь. “Самсунг” зах зээлээ алдахгүйн тулд үнээ тогтмол бууруулж байгаа бол iPad харьцангуй өндөр үнэтэй (595 ам.доллар) хэвээр байна. HP компани “Touchpad”-ийнхаа үнийг 99 ам.доллараар бууруулсан нь ч “алим”-ны ирээдүйд сөргөөр нөлөөлж мэднэ. Түүнчлэн Московичийн хэлж буйгаар “Google”-ийн дуулианаас үүдэж хүлээлт үүссэн нь ч таблетийн зах зээлд нөлөө үзүүлэх магадлал өндөр аж.
4:35 AM
No Comments
Техник технологи
Read More
“Samsung” “Apple”-ийн эсрэг
Дэлхийн гар утасны зах зээлд ноёлох байр сууриа “Google”-д алдахаас эмээсэн “Apple”, “Samsung” компанийн хооронд зохиогчийн эрхийн маргаан өрнөж эхэллээ. “Apple” компани iPhone, iPad бүтээгдэхүүндээ “Samsung”-ийн гурван технологийг хулгайлсан хэмээн сэрдэж байгаа аж.
Хачирхалтай нь “Apple” ч мөн ийм шалтгаанаар “Samsung”-ийг шүүхэд өгөөд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ, Австрали, Азийн зах зээлд гаргасан ухаалаг гар утас, таблетийн загвар “Samsung”- ийнхтай төстэй байсан нь маргалдах шалтгаан болж буй аж. Энэхүү зарга Германд “Apple”-ийн талд шийдвэрлэгдэж, “Samsung” экспортын хориг хүртсэн бол Голланд “Apple”-ийн бүтээгдэхүүнд мөн хориг тогтоогоод байна.
4:22 AM
No Comments
Техник технологи
Read More
“Самсунг” буруугаа хүлээв
Ирэх сард АНУ-д нээлтийг нь хийхээр төлөвлөж буй “Samsung Nexus” ухаалаг гар утасны хонхонд асуудал үүссэн тухай BBC мэдээлэв. “Google”-тэй хамтран бүтээсэн эл утастай холбоотой дээрх асуудлыг хоёр компани хүлээн зөвшөөрч, худалдаанд гарахаас өмнө засаж, сайжруулахаа амлажээ.
“Samsung Nexus”-т “Google” компани “Android ice cream sandwich” үйлдлийн систем нийлүүлсэн бөгөөд Английн зах зээлд хэдийнэ гаргаж амжсан байна. Гэвч худалдаанд гарсан даруйтай хэрэглэгчид гомдол мэд үүлж, хонхонд нь асуудал байгааг илрүүлжээ. Ялангуяа, рок дуу сонсох үед царгих нь их бөгөөд сэрүүлэгний ая маш сул байсан аж. Ийнхүү дээрх хоёр компани АНУын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө алдаагаа залруулахаар ажиллаж байна.
4:07 AM
No Comments
Техник технологи

Америкийн эрдэмтэд олон жилийн судалгааны дүнд аалз, хүр хорхойн шүлсэнд агуулагддаг уургийг ямааны сүүний найрлагад бий болгож чаджээ. Ингэснээр сум үл нэвтрүүлдэг хантааз, хуяг шиг чадвартай арьс бүтээсэн байна. Уг сүүнээс гарган авсан материал гангаас 10 дахин бат бэх гэнэ. Эрдэмтэд одоо тэрхүү арьсыг хүнд суулгах боломжийг хайж байгаа аж.
Read More
Ямааны сүүгээр сум нэвтэрдэггүй арьс бүтээлээ

Америкийн эрдэмтэд олон жилийн судалгааны дүнд аалз, хүр хорхойн шүлсэнд агуулагддаг уургийг ямааны сүүний найрлагад бий болгож чаджээ. Ингэснээр сум үл нэвтрүүлдэг хантааз, хуяг шиг чадвартай арьс бүтээсэн байна. Уг сүүнээс гарган авсан материал гангаас 10 дахин бат бэх гэнэ. Эрдэмтэд одоо тэрхүү арьсыг хүнд суулгах боломжийг хайж байгаа аж.
4:03 AM
No Comments
Техник технологи
Read More
“Blackberry 10”-ын нээлт хойшлогдлоо
Утасны технологид хувьсгал хийх шинэ үйлдлийн систем бүхий “BlackBerry 10” загварын нээлт хойшилсон тухай “Telegraph” мэдээлжээ. “Research in Motion” компанийн гүйцэтгэх захирал Майк Лазаридисийн өгүүлж буйгаар шинэ загварын ялтас бэлэн болоогүй байгаагаас товлосон хугацаагаа хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
Тэд зул сарын баяраас өмнө “Blackberry 10”-ыг худалдаанд гаргаж, баярын өдрүүдэд 11-12 сая хувийг борлуулна хэмээн таамаглаж байв. “BBX” гэх шинэ үйлдлийн системтэй бүтээгдэхүүнээ тэд ирэх оны гуравдугаар сард худалдаанд гаргаж, “Google”, “Apple”, “Nokia”-д алдаад байсан ухаалаг утасны зах зээлээ эргүүлэн авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Үзүүлэлтийн хувьд уг утас “BlackBerry Milan”-тай адил найман мегапикселийн камер, 1.5 герцийн dual core процессор, QWERTY товчлуур, мэдрэгч бүхий дэлгэцтэй.
3:59 AM
No Comments
Техник технологи
“Apple” компанийг үндэслэгч Стив Жобст хөгжмийн ертөнцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн “Грэмми”-ийн хүндэт шагнал олгохоор болжээ. АНУ-ын Дуу бичлэгийн академи, “Грэмми” шагналын хороо ийм шийдвэр гаргасан байна. “Хөгжим сонсох, түүнийг хүлээн авахад зориулсан шинэ технологи, бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн” хэмээн Стив Жобсын талаар Америкийн дуу бичлэгийн академи онцолжээ. Хөгжим, киног цахим хувилбараар худалддаг “iTunes Store” интернэт дэлгүүрийг үндэслэн “iPod” тоглуулагчийг зохион бүтээснийх нь төлөө түүнийг ийн үнэлж байгаа аж. Мөн хөгжмийн салбарт хувь нэмрээ оруулсан дуучин, гитарчин Глен Кэмпбелл, “The Allman Brothers Band” хамтлаг, кантри дуучин Жордж Жонс, дуучин Дайана Росс, Бразилийн хөгжмийн зохиолч Антонио Карлос Жобим нарт мөн “Грэмми”ийн хүндэт шагнал олгох аж. Шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 11-нд болно.
Read More
Стив Жобст “Грэмми” нөхөн олгоно

3:46 AM
No Comments
Техник технологи
Galaxy S4 20 сая борлогджээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гаргасан Samsung компанийн Galaxy S4 ухаалаг гар утас 20 сая хувь борлогдоод буй тухай Yonhap News мэдээлжээ.
Galaxy S4 ухаалаг гар утас нь өмнөх загвараасаа 1.7 дахин хурдан борлогдож байгаа аж. Тус компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Apple компанийн хамгийн сүүлийн загварын гар утас болох iPhone5 гар утас нь өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан ба одоогоор 47.8 сая хувь борлогдоод байгаа аж.

9:06 PM
No Comments
Техник технологи
Read More
iPhone гангараа биш
Apple компани өнгөрсөн даваа гаригт iPhone-д зориулсан шинэ төрлийн дуу тоглуулагч зохион бүтээснээ зарлалаа. Shazam хэмээх уг тоглуулагч тухайн дууны шүлэг, уран бүтээлчийн нам тар, шүүмжлэгчдийн тоймыг өө рөө хайж олдог онцлогтой. “Энэ программ дуртай дууных нь тухай илүү их мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх болно. Рэп, хүнд метал дууны хэмнэл хэт хурдан учраас үгийг нь сонсох, ойлгоход төвөгтэй санагдах нь бий. Shazamыг утсандаа суулгаснаар ийм асуудал дахин гарахгүй” хэмээн зохион бүтээгчдийн нэг Дэвид Жонес тайлбарлажээ.
Дашрамд дурдахад, монгол залуус сүүлийн үед iPhone хэрэглэх нь ихэссэн. Гэсэн ч ихэнх хүн мессэж бичиж, утсаар ярьж, твиттерээр жиргэж, Фэйсбүүк хуудсаа шалгахаас хэтэрдэггүй нь анзаарагдсан. Тэгвэл Apple-ээс iPhone-д зориулсан 300 мянга орчим application буюу хэрэглээний программ гаргаснаас 100 мянгыг нь үнэгүй татан авах боломжтой. Эдгээр программ нь секунд тутам шинэ мэдээлэл авах, орчлон ертөнц, түүх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлаа төлөвлөх, санхүүгээ зөв зохицуулах хэдэн мянган аргыг агуулдаг.
Тухайлбал дуу хоолойг бичвэр болгон хөрвүүлэх Dragon, хувь хүний менежментийг гүйцэтгэгч Action method, мөнгөний зарцуулалт хянах Personal Finance, англи, герман, франц, хятад, солонгос, орос зэрэг 20 хэлний орчуулагч Translator, өдөр тутмын хоолны цэс зохиохын зэрэгцээ илчлэгийн хэмжээ хянах Urbanspoon зэрэг ашиг тустай программыг тоочоод барахгүй. Түүнчлэн дэлхийн эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг хором тутам хүлээн авч ч болно. Гэтэл гартаа ертөнцийг атгачихаад дуу сонсож, зураг үзэж, чаатлахаас өөрийг хийхгүй байх нь эмгэнэлтэй биш гэж үү. Тэгээд ч iPhone гангараа биш, шинэ үеийн залуусын өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон билээ.
Энэ зууны хамгийн үнэтэй баялаг бол мэдээлэл. Мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн авч, ашиглаж чадсан нь шилдэгт тооцогдож байна. Ердөө л гар утсаа ашиглан энэ бүхнийг хүртэх боломж танд ч би
11:36 PM
No Comments
Техник технологи
Read More
Цагнаасаа SMS уншиж болно
HTC, “Motorola”, “Samsung” тэргүүтэй брэндийн ухаалаг гар утастай хүмүүст зориулсан “SmartWatch” хэмээх цагийг “Sony” компани худалдаанд гаргав. “Android” үйлдлийн системээр ажилладаг энэхүү төхөөрөмжийг гар утастайгаа холбосноор ирсэн дуудлага болон дугаарын жагсаалт харах, SMS-ийг цагны дэлгэцээс нь унших боломжтой боллоо.
Хэрэглэгч гар утсаа өөр газарт орхисон, эсвэл хурал цуглаантай үед цагны дэлгэцээс энэ бүхнийг харах аж. 1.3 инчийн OLED дэлгэц, тоос, усны хамгаалалттай, 128 пикселийн нягтаршилтай камер бүхий энэ цаг 15.6 грамм жинтэй бөгөөд 149 ам.долларын үнэтэй.
“Sony” компанийнхан 2010 онд мөн ийм төхөөрөмж гаргасан ч “SmartWatch” илүү боловсронгуй, олон үйлчилгээ үзүүлдэг, авсаархан гэнэ.
11:21 PM
No Comments
Техник технологи
Read More
“Sony” ультрабүкүүдээ танилцууллаа
Шинэ үеийн нөүтбүк хэмээгдэж буй компьютеруудаа “Sony” компани албан ёсоор танилцууллаа. “Vaio T” загварын хоёр компьютерийн дэлгэц нь 11.6, 13.3 инч бөгөөд 1.3-1.6 кг жинтэй. Ультрабүк буюу маш нимгэн компьютер “Windows 7 Home Premium” үйлд лийн системээр ажиллах аж.
Компанийн удирдлагын мэдээлснээр 1.78 см нимгэн энэхүү ультрабүкүүд дөрвөн гига байтын үйлдлийн багтаамжтай, “Intel Core i3-2367M” процессортой гэнэ. Жирийн нөүтбүкээс өвөрмөц загвар, өндөр хүчин чадлаараа ялгарах ультрабүк ирэх долоодугаар сараас худалдаанд гарах юм.
11:16 PM
No Comments