Кристиан Стюарт,Роберт Патинсонд бильярдын ширээ бэлэглэжээ.

Posted on 3:07 AM by



5-р сарын 13-нд Роберт Патинсоны төрсөн өдөр болсон билээ.Тэр 27 нас хүрчээ.Дашрамд хэлэхэд Кристиан Стюарт тэр хоёрын харилцаа хэзээ хэзээнээс илүү тогтвортой байгаа гэнэ.Кристиан хайртай залуудаа төрсөн өдрөөр нь гар хийцийн бильярдын ширээ бэлэглэжээ.Жүжигчин бүсгүй үүнийг Англид захиалж хийлгээд,тэндээс Лос-Анжелес руу авчруулсан байна.Мэдээж хэрэг нууцаар.Хайрт Робдоо гэнэтийн бэлэг барих хэрэгтэй биз дээ.Роберт найз нөхөдтэйгээ ганц хоёр лааз шар айраг шимэнгээ бильярд тоглох дуртай аж.Тийм болохоор Кристианий бэлэг түүнд таалагдах нь лавтай.Одоо харин төрсөн өдрийнхөө бэлгийг Роберт хэрхэн хүлээж авахыг харах л үлдлээ.Кристений бэлэг үүгээр зогссонгүй бильярдын ширээнээс гадна Кристиан Робертэд дуртай британи хүнсийг нь захиалжээ.Захиалгын жагсаалт дотор англи цай,бас Heintz кетчуп багтсан нь Лос-Анжелест эрээд олдохгүй болохоор тэр биз ээ.




0 Сэтгэгдэл:

Post a Comment