Showing posts with label Оддын амьдрал. Show all posts
Showing posts with label Оддын амьдрал. Show all posts

Ирина Шэйк нууцаа дэлгэв

GQ сэтгүүлийн орос хувилбарт тун секси зургаа тавиулсан Ирина Шэйк өөрийнхөө тухай болон ажлынхаа талаар ярилцлага өгчээ. Ийнхүү 27 настай загвар өмсөгч бүсгүй спортоор хичээллэх дуртай тул сайхан харагдах нь тийм ч хүндрэлтэй биш гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 



Тэрээр хэлэхдээ “Би ганцаараа гүйж, фитнессээр хичээллэх дуртай. Ингэж л өөрийнхөө биеийн хэлбэр галбирыг сайхан байлгах тал дээр нь ажилладаг. Харин алба, амины ажлаар гадаад улсуудаар явах үедээ хийхэд л хэцүү байдаг. Тэр үед би туйлын залхуу болж идэхээс өөр юм хийдэггүй тул хэлбэр галбираа зохицуулах гэж ихэд хичээдэг” гэжээ. Энэ зун Ирина амралтаа авч эмээгээ эргэхээр төлөвлөж байгаа юм
Read More

Мэрилин Монро үнэнээ өчжээ






















Үзэсгэлэнт жүжигчин Мэрилин Монро Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннедитэй гэрлэж, АНУ-ын тэргүүн хатагтай болохоор зэхэж байжээ. “Жаазад зөвхөн бүсгүйчүүд” хэмээх инээдмийн киноны од бүсгүй өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд Ж.Кеннедийн хууль ёсны гэргийд түүний нөхөртэй дотно харьцаатай болсноо хэлжээ. 

Кеннедийн гэр бүлийн талаарх нэгэн шинэ номын зохиогч Кристофер Андерсоны бүтээлд энэ талаар дурдсан аж. АНУ-ын тэргүүн хатагтай авааль нөхрийнхөө алдаа, оноог мэдэж байсан ч энэ бүхнийг хараагүй юм шиг өнгөрөхөөр шийдсэн тухай тус номд өгүүлжээ. 

Мэрилин Ерөнхийлөгчийн дараачийн эхнэрээр тодрохын тулд Цагаан ордон руу утас цохиж, Кеннедитэй хайр сэтгэлийн холбоотой болсон талаараа нэгд нэгэнгүй ярьсан талаар тус номд дурдсан байна. Тэргүүн хатагтай Монрогийн хэлж, ярьсныг сонсч байснаа “Мэрилин, чи Жектэй (Жон Кеннедиг гэр бүлийнх нь дууддаг байсан нэр) суу л даа. Цагаан ордон руу нүүн ирж, тэргүүн хатагтайн бүхий л ажил, үүргийг авч энэ бүх асуудлыг  шийдээрэй. Харин би бол зүгээр л зайгаа тавиад өгч чадна” гэж байжээ.
Read More

Леди Гагаг тоглоом үйлдвэрлэгч компани шүүхэд өгчээ






Тоглоом үйлдвэрлэгч “MGA Entertainment” компани дуучин Леди Гагаг нэгэн алдартай дууны клипэнд тоглохдоо өмссөн этгээд хувцастай хүүхэлдэй бүтээхээр байгуулсан гэрээгээ зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн тухай АР мэдээлэв. “MGA Entertainment” нь Леди Гагатай холбоотой уг бүтээгдэхүүний урьдчилгаа болгон, зах зээлд тоглоом борлуулах “Bravado International” компанид нэг сая ам.доллар төлснөө өргөдөлдөө мэдэгджээ.
Уг хүүхэлдэйг 2012 оны зун худалдаанд гаргахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан аж. Гэтэл “Bravado” компани 2012 оны хавар гэнэт уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн, хүүхэлдэйг шинэ дуундаа ашигласан гэж дуучны эсрэг зарга мэдүүлсэн байна. Үүнээс гадна Леди Гагагийн төлөөлөгч 2013 онд дуучны шинэ цомог гарах хүртэл тоглоомыг худалдаанд гаргахгүй байхыг оролдож байна.
Зарга үүсгэгчийн үзэж буйгаар, хүүхэлдэйн эц сийн загварыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй байгаа нь намар хүртэл олох 28 мянган ам.долларын ашгийг алдахад хүргэж мэдэх юм. Леди Гагагийн өмгөөлөгч нь зарга үүсгэгчийг хоёр компанийн маргаанд дуучныг татан оруулж байна гэж тайлбарлажээ.

Read More

Жон Ленноны зургаар үзэсгэлэг гаргалаа

“The Beatles” хамтлагийн ахлагч агсан Жон Лен ноны зургуудаар “The artwork of John Lennon” нэртэй үзэсгэлэн гаргалаа. Нью-Йорк хотын “Open House” галерейд нээгдсэн үзэсгэлэнг Жон Ленноны гэргий Йоко Оно зохион байгуулжээ.
Ленноны 72 насны ойд зориулсан үзэсгэлэнд түүний 100 гаруй зураг, комикс тавьсан байна. Ж.Леннон 1957-1960 онд Ливерпулийн уран зур гийн сургуульд суралцсан бөгөөд 1964-1980 онд дээрх бүтээлүүдээ туурвисан гэдэг.
Read More

Усайн Болт “Bolt Gold” машинаа дуудлагаар худалджээ

Дэлхийн хамгийн хурдан гүйгч тамирчин Усайн Болт Японы “Nissan motors” компанитай хамтран “Nissan GT-R:Bolt Gold” хэмээх спорт загварын “алтан” машин бүтээж, өнгөрөгч оны сүүлчээр нийтэд танилцуулсан.
Ердөө ганцхан ширхгийг үйлдвэрлэсэн эл машинаа тэрбээр саяхан дуудлагаар худалджээ. Цагт 315 км хурдалдаг “Bolt Gold”-ыг 187.100 ам.доллараар худалдсан байна.
Тэрбээр дуудлага худалдааны орлогоо “Усайн Болт” сангаараа дамжуулан Ямайкын хүүхэд, залуучуудын соёл, боловсролын хөгжилд зориулна гэдгээ хэлжээ.
Read More

Майк Тайсоны шивээс “шид”-тэй болжээ

Майк Тайсоны дүрээр цуврал хүүхэлдэйн кино хийх нь. “Уорнер Брос” студийн бүтээл “Майк Тайсоны адал явдал” хүүхэлдэйн кино “AdultSwim” хэмээх насанд хүрэгчдэд зориулсан кабелийн сувгаар гарах аж. 15 минут үргэлжлэх хүүхэлдэйн кинонд Тайсон ярьдаг тагтааны хамт аливаа хэргийн учрыг олдог мөрдөгч болох бөгөөд нүүр, гаран дээрх шивээс нь ид шидтэй гэнэ.

Тэрбээр 100 гаруй тэжээвэр тагтаатай. “Тэдний дунд орохоороо диваажинд байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрдөг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. “Майк Тайсоны адал явдал”-д тагтаа түүний үнэнч хамтрагч болж дүрслэгдэх нь ийм учир тай. Ирэх оноос гарч эхлэх хүүхэлдэйн кинонд Тайсон өөрийн дүрд дуу оруулах юм.


Read More

Эминэм: Дууг нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийн цахим хуудсаар түгээхийг эсэргүүцжээ.


Read More

Кристиан Стюарт,Роберт Патинсонд бильярдын ширээ бэлэглэжээ.



Read More

Наоми Кэмбелл цайвар үст эмэгтэй болж хувирлаа.


Read More