Vхэн vхтлээ vнэнч байдаг хайр бий юу?

Posted on 10:41 PM by


Саяхан мэдрэлийн эмч нар насан туршдаа хайрладаг vнэнч хайр байдаг гэдгийг шинжлэх ухааны
vvднээс баталжээ. АНУ-ын Нью-Йорк хотын их сургуулийн судлаачид эв найртай гэр бvлийн
хосууд олон жилийн дараа ч залуу хосууд шиг мэдрэмжээ хэвээр хадгалсан байдаг болохыг
тогтоосон байна. Судлаачид ийм дvгнэлт хийхээс ємнє гэрлэлтээ аз жаргалтайд тооцдог сайн
дурын хvмvvсийг судалгаандаа хамруулжээ. Тэдгээрийн зарим нь 20 гаруй жил эхнэр, нєхєртэйгээ хамт
амьдарсан байж. Ингээд тэдэнд ханийнх нь болон гэр бvлийн найзууд, энгийн танилуудынх нь зургийг
vзvvлжээ. Тэднийг зураг vзэж байхад судлаачид тархины идэвхжлийг хянаж, бичиж аван урьд нь тестэд
хамрагдсан залуу дурласан хvмvvсийн vр дvнтэй харьцуулсан байна. Судалгааг удирдсан эрдэмтэн Артур
Ароны єгvvлснээр он удаан жил хамт амьдарсан хvмvvс эхнэр нєхрийнхєє зургийг харах vед нь залуу
хvмvvсийн адилаар дофамин хэмээх хайр дурлалын гормон ялгарч байсан гэнэ. Дашрамд сонирхуулахад
хэдэн жилийн ємнє энэ судалгааны багийнхан романтик хайр дурлал болон хvсэл тачаалтай секс хоёр нэг
нэгнээ нєхдєг хэдий ч тархи тэднийг нэг нэгнээс нь нарийн тодорхой ялгаж чаддаг гэдгийг тогтоож байсан
юм. Тэр дундаа хайр бол хvчирхэг сэтгэл хєдлєл, мєн сексийн хvсэл нь тархины зvvн бємбєлгийг харин
романтик хайр тархины баруун бємбєлгийг єдєєж идэвхжvvлж єгдєг гэдгийг тогтоожээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment