Хамгийн залуу тамхичин 2.5 настай

Posted on 10:28 PM by

Дэлхий дээрх хамгийн залуу тамхичин хоёр ой хагастай бєгєєд жилийн ємнєєс тамхинд оржээ хэмээн НТВ мэдээлжээ. Лян Лян хэмээх бяцхан хятад хvv єдєрт нэг хайрцаг тамхийг юу ч vгvй болтол нь хоосолчихдог гэнэ. Хорт зуршил хvvд эцэг эхээс нь улбаатай аж. Лян Лян тєрєлхийн ивэрхийтэй тєржээ. Багад нь мэс засал хийх дэндvv аюултай тул эмч нар том болтол нь хойшлуулсан байна. Огцом євдєлтєєр байнга шаналах хvvгээ харсан аав нь зовлонгоос тvр ч атугай сатааруулахын тулд тамхи татуулж сургасан нь дахин нэг євчнийг нэмэх нь тэр. Эцэг эх нь хэчнээн хориглоод ч хvvгээ тамхинаас гаргаж чадсангvй. Дашрамд дурдахад, Хятад Улс тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргvvлдэг байна. Албан ёсны мэдээгээр манай гарагт 311 сая хvн тамхины хамааралтай.Америкийн хавдар судлалын нийгэмлэгийн шинжээчдийн явуулсан судалгаагаар ирэх жилvvдэд тамхины хэрэглээний улмаас зургаан сая хvн нас барах магадлалтай гэнэ. 2030 онд энэ vзvvлэлт найман сая хvртэл єсч, хєгжиж буй орнуудад тамхичдын дундах нас баралт нэмэгдэх тєлєвтэй байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment