“Blackberry 10”-ын нээлт хойшлогдлоо

Posted on 3:59 AM by








Утасны технологид хувьсгал хийх шинэ үйлдлийн систем бүхий “BlackBerry 10” загварын нээлт хойшилсон тухай “Telegraph” мэдээлжээ. “Research in Motion” компанийн гүйцэтгэх захирал Майк Лазаридисийн өгүүлж буйгаар шинэ загварын ялтас бэлэн болоогүй байгаагаас товлосон хугацаагаа хойшлуулахаас өөр аргагүй болжээ.
Тэд зул сарын баяраас өмнө “Blackberry 10”-ыг худалдаанд гаргаж, баярын өдрүүдэд 11-12 сая хувийг борлуулна хэмээн таамаглаж байв. “BBX” гэх шинэ үйлдлийн системтэй бүтээгдэхүүнээ тэд ирэх оны гуравдугаар сард худалдаанд гаргаж, “Google”, “Apple”, “Nokia”-д алдаад байсан ухаалаг утасны зах зээлээ эргүүлэн авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Үзүүлэлтийн хувьд уг утас “BlackBerry Milan”-тай адил найман мегапикселийн камер, 1.5 герцийн dual core процессор, QWERTY товчлуур, мэдрэгч бүхий дэлгэцтэй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment