Нэймарын Барсагийн үндсэн тактикт үзүүлэх нөлөө

Posted on 12:13 AM by












Зуны наймааны цонх нээгдсэнээс хойш Давид Вильягийн нэр альхэдийнэ 6 клубтэй холбогдоод байгаа. Сүүлд авсан мэдээллээр Тоттенхэм түүнийг авахаар идэвхитэй ажиллаж байгаа аж.

Сперс Испани довтлогчыг авчирахын тулд Эммануель Адебайорыг явуулахаар зэхэж байгаа мэдээ байна. 

Тито Вилановагийн ирэх улирлын төлөвлөгөөнд яагаад Давид Вилья багтахгүй гэдэгт ихэнхи хүн итгэлтэй байна ? 

Энэ бүхэн Нэймарын ирсэнтэй холбогдоно.

57 сая еврогийн үнэ хүрч, бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 наймааны нэг болсон Бразил залуу Барсагийн гарааны бүрэлдэхүүнд зоолттой багтах нь ойлгомжтой. Тэр тусмаа Мессигийн хажуу талд Вильягийн сүүлийн 3 жил тоглож байсан орон зайг эзлэн талбайд гарна. 

Нэймарын багт гүйцэтгэх үүргийн талаар ямар ч санаа зөрөлдөх зүйл байхгүй. Тэрээр үргэлж тоглосоор ирсэн зүүн жигүүртээ гарна. Түүнийг зөвхөн бэртэлтэй юм уу торгуультай үед л Сантосын энэ байрлалын тоглогчдод боломж олддог байлаа. Гэхдээ тийм ч их биш. 

Угаасаа ч Нэймарын энэ жигүүрт гаргадаг өөртөө итгэлтэй, ур чадвартай,багийнхандаа боломж гаргаж өгдөг, зоримог тоглолт Барсаг тийм их хэмжээний мөнгө гаргахад нөлөөлсөн. 

Харин Вильягийн хувьд клубын 4-3-3 систэмд тохируулан их бага хэмжээгээр байраа сольж тоглодог байсан. 

Түүнийг үүргээ тааруухан биелүүлж байгаа үед ерөнхийдөө Андрес Иньестагаар сольчихдог. Андре ч энэ байрлалд давгүй тоглоод байдаг юм. Гэхдээ л түүний хувьд дасаж сурсан Шави Эрнандез, Серхио Бускетстэй хамт төвийн шугаманд байвал хамаагүй илүү тоглолт гарах нь ойлгомжтой. 

Харин Нэймар ирснээр Иньестад байраа тэгж солиод байх шаардлага үгүй болж байгаа юм. 

Виланова түүнийг ирэх улиралд 4-3-3-ийнхаа төвд аль болох байнга тоглуулж, Шавитай хамт үзүүлдэг өндөр тэмптэй дамжуулалтын тоглолтыг гаргахыг илүүд үзэх байх. 

Эдгээр хоёр тоглогчын зай холдох тусам багийн тоглолтын ерөнхий бүтэц маш тогтворгүй болж байсан. Аваргуудын лигийн Байернтай хийсэн тоглолтооос үүнийг харж болно. Ялангуяа Мессигийн зүүн талаас бүх зүйл эхэлж байлаа. 

Нэймар тэрхүү асуудлыг зохицуулж, Вилановад бусад зүйл дээр санаа тавих боломжыг олгох болно. 

Ирэх улиралд Барсагийн дасгалжуулагч ерөнхий тактикаа өөрчлөхгүй нь ойлгомжтой. Харин Пеп Гвардьолагийн боловсруулсан 4-3-3 тактикийг илүү төгс, уян хатан болгохын тулд ажиллана. 
Ирэх улирлын нээлт хүртэл тэрээр зөвхөн багтаа байгаа сул зайнд анхаарч ажиллах байх. Тухайлбал бэртэлтэй байгаа багийн ахлагч Карлос Пуойлын орон зайг нөхөх туршлагатай хамгаалагч юуны түрүүнд хэрэгтэй. 

Нэймарын ямархуу өндөр ур чадвартайг бид альхэдийнэ "Confederations cup"-т харсан. Түүний хувьд Вильягийн байрыг нөхөж зүүн талыг сайжруулах зорилготой Барсад ирсэн. Бразил залуугийн юу хийж чаддагийг одоо хүлээх л үлдлээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment