Showing posts with label Спорт мэдээ. Show all posts
Showing posts with label Спорт мэдээ. Show all posts

Андре Виллаш-Боаш “Барселона”-г дасгалжуулж магадгүй


Английн хөлбөмбөгийн Премьер лигийн "Тоттенхэм" багийн дасгалжуулагч Андре Виллаш-Боаш Каталоны "Барселона" багийг дасгалжуулж магадгүй болжээ. Португаль мэргэжилтний “Тоттенхэм”-тэй байгуулсан гэрээнд “Хэрвээ “Барселона”-гаас санал ирвэл багийн зүгээс эсэргүүцэл үзүүлэхгүй” гэсэн заалт байдаг юм байна.
“Барселона” баг ”Бавари”-ийн Юпп Хайнкест санал тавиад татгалзсан хариу авсан билээ. Одоо тэд өнгөрсөн улиралд ”Сельта”-г удирдсан Луис Энрикег ихэд сонирхож байгаа юм байна. Хэрвээ тэрбээр Каталонд газардахыг зөвшөөрвөл жилийн 10 сая еврогийн цалин авах боломжтой юм. 
Read More

Рүүни “Челси”-д очих уу











Хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонх үргэлжилсээр. Энэ зун олон сонирхолтой шилжилт, солилцоо наймаа өрнөж байгаа. Мөн яригдаж байгаа наймаанууд ч олон байна. 

Түүний нэг нь “Манчестер Юнайтед” клубын шилдэг довтлогч Уэйн Рүүнигийн асуудал. “Улаанчөтгөрүүд”-ийг Дэвид Мойс дасгалжуулахаар болсон цагаас эхлээд л Рүүни багаас явах асуудал яригдаж эхэлсэн. 

Тэр даруйд “Реал”, “Барса”, “ПСЖ”, “Челси”, “Арсенал” гээд олон клуб сонирхож эхэлсэн. Гэхдээ шинэ дасгалжуулагч Дэвид Мойс Рүүнитэй учраа олсон, тэр явахгүй гэх утгатай мэдэгдэл хийж байсан. Гэвч түүнийг багаа сольж магадгүй тухай яриа одоо ч гарсаар байна. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Рүүни “Челси”-д бараг л оччихоод байгаа бололтой. “Челси” түүнд долоо хоногийн 200 мянган еврогийн цалин өгөх болзолтойгоор худалдаж авах тохироонд бараг л хүрсэн гэж “Сандэй” мэдээлсэн байна. 


Read More

Д.Бекхэм сэр хэргэм горьдож байна




















Их Британийн хааны гэр бүл хаан эсвэл хатнаа солихдоо яг л сонгууль хийж байгаа юм шиг шоуддаг гэнэ. Шоу нь ямар ч хэлбэрийн байж болох ч ихэвчлэн шагнал урамшуулал олгох замаар иргэдийн анхаарлыг наашлуулдаг ажээ. 

Хааны гэр бүлд удахгүй томхон өөрчлөлт гарч Уильямыг хаан ширээнд залах гэж байгаатай холбогдуулан, алдарт хөлбөмбөгч Д.Бекхэмийг “Сэр” хэргэмээр шагнаж магадгүй гэдэг мэдээлэл яг одоо Английн хэвлэлүүдээр гарч байна. Мөн түүний Дэвид нэрийг Кейт Миддлтоноос төрөх шинэ ханхүүд өгөхийг санал болгожээ. 

Тэрбээр “Скайспорт”-д өгсөн ярилцлагадаа “Дэвид бол маш дажгүй сонголт. Бас их амжилт дагуулдаг нэр. Ханхүү, гүнж хоёр сайн эцэг эх болно гэдэгт итгэлтэй байна. Уильям бидний нүдэн дээр өсч өндийсөн. Түүнийг хүүхэд байхаасаа л жинхэнэ жентльтмен болж төлөвшсөнийг бид мэднэ” хэмээн өгүүлсэн байна.  

Шинээр мэндлэх ханхүүг Филипп, Чарльз, Александр гэж нэрлэнэ гэсэн мэдээлэл гарч байсан бол одоо Дэвид гэсэн нэр нэмэгдлээ.    

Read More

Хөлбөмбөгийн арилжаа наймааны эргэн тойронд




















Наполи 26 настай Испани довтлогч Хосе Мариа Каллехоныг худалдан авахаар тохиролцлоо. Тэд Эзэн хааны багт 10 сая еврог төлж байгаа юм. 

Испаний AS сонинд мэдээлснээр хоёр баг өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиролцоонд хүрсэн бөгөөд хувийн нөхцлийг тоглогч мөн зөвшөөрчээ. 

Каллехон 2011 онд Эспаньолоос 5.5 сая еврогоор Мадридад ирж байсан юм. Түүнийг багтаа авчирахыг Наполигийн шинэ дасгалжуулагч Рафаель Бенитез хүссэн аж. 

Өнгөрсөн улиралд тэрээр лигийн 30 тоглолтонд 3 гоол оруулсан юм. 

***

Интер хамгаалалтын шугамаа хүчирхэгжүүлж Марко Андреолли, Уго Кампаньяро нарыг авчирлаа. 27 настай Андреолли үнэгүй Киевогоос ирж байгаа юм. Тэрээр Интерээс мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд 7 тоглолтонд оролцож байсан. 

Харин Кампаньярогийн хувьд Интерийн шинэ дасгалжуулагч Валтер Маццаритай хамт Наполид ажиллаж байсан. Тэрээр нэг жилийн гэрээг Нерразурритай байгуулсан байна.

Андреолли түрүү улиралд Киевотой хамт 12-р байр эзэлж 28 тоглолтонд 2 гоол оруулсан. Харин Кампаньяро Наполиг лигийн аман хүзүүнд ороход чухал үүрэг гүйцэтгэж 27 тоглолтонд оролцжээ. 

Эдгээр хамгаалагчдаас гадна тэд Пармагаас Ишак Бельфодилыг авч довтолгоогоо хүчирхэгжүүллээ. 21 настай довтлогч шинэ багтайгаа 5 жилийн гэрээ үзэглэсэн. Тэрээр Парма руу явсан Антонио Кассаногийн орон зайг нөхөх юм.

***

Дээд лигтээ эргэн ирээд байгаа Монако клуб хагас хамгаалагч Жереми Тулаланыг Малагагаас худалдан авлаа. 29 настай тэрээр 2 жилийн эрээг шинэ багтайгаа байгуулжээ. Тэрээр өнгөрсөн улиралд Испаний багтай хамт Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан. Гэхдээ багаасаа явах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан юм.

Тулалан 2011 онд Лионоос Малагад ирж байсан юм. Одоогоор Монако Фалькао, Жэймс Родригез, Моутиньо нарыг шинээр авчираад байгаа. 

***
АС Миланы хагас хамгаалагч Массимо Амбросини Фиорентинагийн эгнээнд шилжиж байна. 36 настай түүний Милантай байгуулсан гэрээ дууссан учраас үнэгүй Ягаануудын эгнээнд нэгдэж байна. 

Залуучууд ихтэй багт нь хэрэгтэй туршлагыг Амбросини өгч чадна хэмээн Винчензо Монтелла үзэж байгаа юм. Өнгөрсөн улиралд Виола Аваргуудын лигийн эрхээс атгаад алдсан билээ. 
Read More

АС Милан Эль Шааравиг явуулахгүй
















Стефан Эль Шааравиг багаасаа явуулахгүй гэдгээ Миланы удирдлага зарлалаа. Итали довтлогч сүүлийн үед Манчестер Сити, Челси багуудтай нэр холбогдоод байгаа юм. Эль Шаарави өнгөрсөн улиралд 16 гоол оруулж Миланыг 3-р байр эзлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 


Тэрээр өнгөрсөн 2 сард Милантай байгуулсан гэрээгээ сунгаж 2018 он хүртэл үлдэхээр болсон юм. Саяхан Миланы албан ёсны сайтад Бяцхан Фараоны ирээдүйн талаар мэдээлсэн байна. 

Клубын дэд ерөнхийлөгч Адриано Галлиани багийн гол тоглогчоо явуулахгүй гэдгээ мэдэгджээ. Эль Шааравиг Фернандо Торрестэй зөрөөд Челси рүү явна гэсэн цуу 
Read More

Нэймарын Барсагийн үндсэн тактикт үзүүлэх нөлөө













Зуны наймааны цонх нээгдсэнээс хойш Давид Вильягийн нэр альхэдийнэ 6 клубтэй холбогдоод байгаа. Сүүлд авсан мэдээллээр Тоттенхэм түүнийг авахаар идэвхитэй ажиллаж байгаа аж.

Сперс Испани довтлогчыг авчирахын тулд Эммануель Адебайорыг явуулахаар зэхэж байгаа мэдээ байна. 

Тито Вилановагийн ирэх улирлын төлөвлөгөөнд яагаад Давид Вилья багтахгүй гэдэгт ихэнхи хүн итгэлтэй байна ? 

Энэ бүхэн Нэймарын ирсэнтэй холбогдоно.

57 сая еврогийн үнэ хүрч, бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 наймааны нэг болсон Бразил залуу Барсагийн гарааны бүрэлдэхүүнд зоолттой багтах нь ойлгомжтой. Тэр тусмаа Мессигийн хажуу талд Вильягийн сүүлийн 3 жил тоглож байсан орон зайг эзлэн талбайд гарна. 

Нэймарын багт гүйцэтгэх үүргийн талаар ямар ч санаа зөрөлдөх зүйл байхгүй. Тэрээр үргэлж тоглосоор ирсэн зүүн жигүүртээ гарна. Түүнийг зөвхөн бэртэлтэй юм уу торгуультай үед л Сантосын энэ байрлалын тоглогчдод боломж олддог байлаа. Гэхдээ тийм ч их биш. 

Угаасаа ч Нэймарын энэ жигүүрт гаргадаг өөртөө итгэлтэй, ур чадвартай,багийнхандаа боломж гаргаж өгдөг, зоримог тоглолт Барсаг тийм их хэмжээний мөнгө гаргахад нөлөөлсөн. 

Харин Вильягийн хувьд клубын 4-3-3 систэмд тохируулан их бага хэмжээгээр байраа сольж тоглодог байсан. 

Түүнийг үүргээ тааруухан биелүүлж байгаа үед ерөнхийдөө Андрес Иньестагаар сольчихдог. Андре ч энэ байрлалд давгүй тоглоод байдаг юм. Гэхдээ л түүний хувьд дасаж сурсан Шави Эрнандез, Серхио Бускетстэй хамт төвийн шугаманд байвал хамаагүй илүү тоглолт гарах нь ойлгомжтой. 

Харин Нэймар ирснээр Иньестад байраа тэгж солиод байх шаардлага үгүй болж байгаа юм. 

Виланова түүнийг ирэх улиралд 4-3-3-ийнхаа төвд аль болох байнга тоглуулж, Шавитай хамт үзүүлдэг өндөр тэмптэй дамжуулалтын тоглолтыг гаргахыг илүүд үзэх байх. 

Эдгээр хоёр тоглогчын зай холдох тусам багийн тоглолтын ерөнхий бүтэц маш тогтворгүй болж байсан. Аваргуудын лигийн Байернтай хийсэн тоглолтооос үүнийг харж болно. Ялангуяа Мессигийн зүүн талаас бүх зүйл эхэлж байлаа. 

Нэймар тэрхүү асуудлыг зохицуулж, Вилановад бусад зүйл дээр санаа тавих боломжыг олгох болно. 

Ирэх улиралд Барсагийн дасгалжуулагч ерөнхий тактикаа өөрчлөхгүй нь ойлгомжтой. Харин Пеп Гвардьолагийн боловсруулсан 4-3-3 тактикийг илүү төгс, уян хатан болгохын тулд ажиллана. 
Ирэх улирлын нээлт хүртэл тэрээр зөвхөн багтаа байгаа сул зайнд анхаарч ажиллах байх. Тухайлбал бэртэлтэй байгаа багийн ахлагч Карлос Пуойлын орон зайг нөхөх туршлагатай хамгаалагч юуны түрүүнд хэрэгтэй. 

Нэймарын ямархуу өндөр ур чадвартайг бид альхэдийнэ "Confederations cup"-т харсан. Түүний хувьд Вильягийн байрыг нөхөж зүүн талыг сайжруулах зорилготой Барсад ирсэн. Бразил залуугийн юу хийж чаддагийг одоо хүлээх л үлдлээ.
Read More

Манчестэр Юнайтэд Фабрегасийн төлөө санал тавилаа

Английн алдарт Манчестэр Юнайтэд клуб Барселона багийн хагас хамгаалагч, нэгэн цаг Арсеналийн багийн ахлагч байсан Испани залуу Сеск Фабрегасийн төлөө 25 сая паундын санал тависан байна гэдгийг хэвлэлүүд мэдээллэж эхэллээ. Юнайтэдийн энэхүү саналыг түүний зах зээлийн үнэнээс доогууур байна гэж үзэж байгаа юм. Мэдээж Фабрегасийг Барселона ингэж амархан явуулахгүй нь ойлгомжтой ч сэтгүүлчид Фабрегасд тависан энэхүү санал нь түүнийг Англид эргэн ирэх хаалгыг нээж болох юм гэж үзэж байна.

26 настай залуу маань Барселона клубийн акедимаас гаралтай ба 16 настай байхдаа Арсеналтай гэрээ хийж од болох замналаа тавиж байсан билээ. 8 жилийг Их Буучидтай хамт өнгөрүүлэхдээ тэрээр 303 тоглолтонд оролцож 57 гоолийг хийсэн ба 2011 онд Ноу Кампд 25.4 сая паундаар ирж байсан гэдгийг та бүхэн сайн санаж байгаа байх. 

Зарим хүмүүс түүнийг Англидаа үлдсэн нь дээр байсан юм гэдэг ч Барселона клубтээ ирээд өндөр амжилтыг багтайгаа хамт үзүүлж байгаа. Таны бодлоор Фабрегас Англи руу буцах нь зүйтэй юу эсвэл ... ???
Read More

Шведүүд дэлхийн аварга боллоо.


Read More