“Фэйсбүүк”-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо тэрбумд хүрчээ

Posted on 8:29 AM by





















“Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукербергийн хэлснээр, одоогоос найман жилийн өмнө үүссэн энэхүү сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо нэг тэрбумд хүрсэн гэнэ. ”Манай сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо өнөөдрийн байдлаар нэг тэрбумд хүрлээ. Та бүхний төлөө ажиллах боломжийг манай багийнханд олгож байгаад баярлалаа. Тэрбум хүний харилцаанд тусална гэдэг гайхалтай зүйл” хэмээн тэрбээр пүрэв гаригт мэдэгджээ. Түүний зэрэгцээ гар утасны тусламжтай “Фэйсб үүк”-т ордог хүний тоо 600 саяд хүрсэн гэнэ. Олон нийтийн сүлжээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид АНУ, Бразил, Энэтхэг, Мексик, Индонезэд амьдардаг байна.


0 Сэтгэгдэл:

Post a Comment