Шар айраг уултын тэмцээнд түрүүлээд нас баржээ

Posted on 5:49 AM by















20 минутад зургаан литрийг ууж, шар айраг хурдан уултын тэмцээний аварга болсон эр эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Түүний зүрх нь зогссон байна. Laverdad портал өчигдөр энэ талаар мэдээллээ.
  
Гэрчүүдийн хэлж байгаагаар бол талийгаач тэмцээнд түрүүлснийхээ дараа огт зовсон шинжгүй байсан гэнэ. Гэвч гэнэт бие нь муудаж, зөөлөн сандал дээр суун тусчээ. Энэ үед түргэн дуудсан байна.  

Хеа-и-Труйольс тосгонд болдог уг шар айраг хурдан уух тэмцээн нь жил болгон зохион байгуулагддаг юм байна. Фестиваль энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх ёстой байсан ч нутгийн захиргаа золгүй явдлын дараа хугацаанаас нь өмнө хаах шийдвэр гаргажээ. Хеа-и-Труйольс тосгон гурван өдрийн эмгэнэл зарласан байна.
 
Энэ нь юм тидэж уух тэмцээний үеэр гарсан анхны золгүй явдал биш юм. 2008 онд британийн оюутан “хэн их уух вэ” гэдэг тэмцээнд орж, хагас литр хатуу архи уусныхаа дараа амь насаа алдаж байсан юм. 

Мөн тэр жил өөр нэг британи оюутан нэгэн тэмцээний үеэр амандаа таван ширхэг кекс чихэж байгаад хахаж амиа алдсан юм. 2009 онд ОХУ-д болсон гамбир идэх тэмцээний ялагч эх шагналаа гардах үедээ гэнэт амьсгал хураасан түүх байдаг аж. Энэ золгүй хэрэг Калиниград мужид болжээ. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment