Д.Бекхэм сэр хэргэм горьдож байна

Posted on 5:45 AM by



















Их Британийн хааны гэр бүл хаан эсвэл хатнаа солихдоо яг л сонгууль хийж байгаа юм шиг шоуддаг гэнэ. Шоу нь ямар ч хэлбэрийн байж болох ч ихэвчлэн шагнал урамшуулал олгох замаар иргэдийн анхаарлыг наашлуулдаг ажээ. 

Хааны гэр бүлд удахгүй томхон өөрчлөлт гарч Уильямыг хаан ширээнд залах гэж байгаатай холбогдуулан, алдарт хөлбөмбөгч Д.Бекхэмийг “Сэр” хэргэмээр шагнаж магадгүй гэдэг мэдээлэл яг одоо Английн хэвлэлүүдээр гарч байна. Мөн түүний Дэвид нэрийг Кейт Миддлтоноос төрөх шинэ ханхүүд өгөхийг санал болгожээ. 

Тэрбээр “Скайспорт”-д өгсөн ярилцлагадаа “Дэвид бол маш дажгүй сонголт. Бас их амжилт дагуулдаг нэр. Ханхүү, гүнж хоёр сайн эцэг эх болно гэдэгт итгэлтэй байна. Уильям бидний нүдэн дээр өсч өндийсөн. Түүнийг хүүхэд байхаасаа л жинхэнэ жентльтмен болж төлөвшсөнийг бид мэднэ” хэмээн өгүүлсэн байна.  

Шинээр мэндлэх ханхүүг Филипп, Чарльз, Александр гэж нэрлэнэ гэсэн мэдээлэл гарч байсан бол одоо Дэвид гэсэн нэр нэмэгдлээ.    

0 Сэтгэгдэл:

Post a Comment