Дэлхийн хамгийн үнэтэй засмал алмааз тодорлоо

Posted on 5:56 AM by











101.73 карат жинтэй өнгөгүй тунгалаг засмал алмааз Женевийн Christie"s дуудлага худалдаагаар 26.7 сая ам.долларын үнэ хүрч дээд амжилт тогтоолоо. Дуудлага худалдааны газрын мэдээлж байгаагаар энэ нь дээд амжилт гэнэ. 

Эрдэнийн чулууг Гарри Уинстон худалдаж авсан байна. Томхон засмал алмаазууд бүгд нэртэй байдаг бөгөөд сая зарагддаг нь харин анх удаа худалдаанд гарч байгаа, нэргүй байсан юм байна. Гарри Уинстон чулууг худалдан аваад өөрийн нэрээр “Winston Legacy” хэмээн нэрлэжээ.

“Winston Legacy” нь дунд зэргийн усан үзмийн чинээ, лийр хэлбэртэй, чанараараа хамгийн дээд буюу D ангилалд хамрагдах аж. Мөн төгс цэвэр тунгалаг ажээ. Уг чулууг Ботсванагийн алмаазны уурхайнаас олборлосон бөгөөд анх олдохдоо 236 карат жинтэй байсан байна. Чулууг талст гаргаж засах ажилд 21 сар зарцуулжээ.

Өнгөгүй засмал алмаазны өмнөх дээд амжилтыг “Эрцгерцог Иосиф” нэртэй 76 карат жинтэй чулуу 2012 оны арваннэгдүгээр сард 21 сая ам.доллараар зарагдан тогтоож байжээ

0 Сэтгэгдэл:

Post a Comment