Хараагаа өөрөө тохируулах шил

Posted on 10:48 PM by
Хараа муудсан тохиолдолд хүмүүс шил тааруулан зүүдэг. Тэгвэл одоо зөвхөн өөртөө тохирсон шил хайх хэрэггүй болжээ. Учир нь Америкийн эрдэмтэд бүх хүнд тохирох нүдний шил бүтээсэн байна. “TruFocals” хэмээн нэрлэсэн уг шил зүүсэн эзнийхээ нүдний гажиг болон хараанд тохирон өөрчлөгдөх аж.
Өөрөөр хэлбэл, хэрвээ та холын хараа муутай бол энэхүү шил алсын барааг тодруулан харуулна. Харин ойрын зүйл, номын үсэг зэргийг муу хардаг бол томруулах юм байна.
“Ийм шил хийхийн тулд бид олон жилийн хөдөлмөр зарсан. Зарим хүнд хол, ойрын харааны шил хэрэг болдог. Тэгвэл олон янзын шил цүнхэлж явахгүй амар боллоо” хэмээн доктор Стивен Куртин ярьжээ.
Дашрамд дурдахад, энэхүү бүтээл Харри Поттерийн шилтэй адил загвартай бөгөөд өнгөний өргөн сонголттой аж

0 Сэтгэгдэл:

Post a Comment