Рүүни “Челси”-д очих уу

Posted on 2:52 AM by










Хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонх үргэлжилсээр. Энэ зун олон сонирхолтой шилжилт, солилцоо наймаа өрнөж байгаа. Мөн яригдаж байгаа наймаанууд ч олон байна. 

Түүний нэг нь “Манчестер Юнайтед” клубын шилдэг довтлогч Уэйн Рүүнигийн асуудал. “Улаанчөтгөрүүд”-ийг Дэвид Мойс дасгалжуулахаар болсон цагаас эхлээд л Рүүни багаас явах асуудал яригдаж эхэлсэн. 

Тэр даруйд “Реал”, “Барса”, “ПСЖ”, “Челси”, “Арсенал” гээд олон клуб сонирхож эхэлсэн. Гэхдээ шинэ дасгалжуулагч Дэвид Мойс Рүүнитэй учраа олсон, тэр явахгүй гэх утгатай мэдэгдэл хийж байсан. Гэвч түүнийг багаа сольж магадгүй тухай яриа одоо ч гарсаар байна. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Рүүни “Челси”-д бараг л оччихоод байгаа бололтой. “Челси” түүнд долоо хоногийн 200 мянган еврогийн цалин өгөх болзолтойгоор худалдаж авах тохироонд бараг л хүрсэн гэж “Сандэй” мэдээлсэн байна. 


0 Сэтгэгдэл:

Post a Comment