“Lenovo”-гийн ухаалаг шинэ утас 481 ам.долларын үнэтэй

Posted on 10:03 PM by

“Lenovo” групп шинээр үйлдвэрлэсэн ухаалаг гар утсаа ирэх сарын 17-ноос Японы зах зээлд гаргах болсноо мэдээлжээ. Андройд үйлдлийн систем, 2GB RAM, 13MP камертай эл утсаа тэд Энэтхэг, ОХУ, Индонез, Вьетнам, Филиппинд худалдах гэнэ. Энэ нь 16GB багтаамжтай бөгөөд 6.9 мм зузаан, 162 грамм жинтэй аж. “Lenovo k900”-г 481 ам.доллараар худалдах юм байна. Энэ нь өнөөгийн ухаалаг утаснуудын зах зээлийн ханшаас 400-500 ам.доллараар хямд хэмээн тус группийнхэн онцолжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment