Гүзээлзгэнэ чихрийн шижнийг зогсоох увдистай

Posted on 4:44 AM by














Калифорни мужид байрлах биологийн ухааны “Salk” институтийн эрдэмтдийн судалснаар гүзээлзгэнэд их хэмжээгээр агуулагддаг фисетин хэмээх бодис нь чихрийн шижний өвчлөлийг хүндрэхээс сэргийлдэг байна. Энэ бодис нь бусад жимс, ногоонд бага хэмжээтэй байдаг бөгөөд мөн хүний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг шидтэй гэнэ.
Эрдэмтэд цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс бөөрний үйл ажиллагаа нь муудаж, өвдөлт мэдрэхээ больсон хулганад уг бодисыг хэрэглэж туршжээ. Ингэхдээ хулганыг фисетинээр баяжуулсан хүнсээр тэжээхэд бөөрний өвчлөл нь зогсож, шээсэн дэх уургийн хэмжээ нь нэмэгдсэн байжээ.
Түүнээс гадна чихрийн шижингээс болж өөрчлөгдсөн ааш авир нь хэвэндээ орсон нь гүзээлзгэнэ чихрийн шижинг анагаах увдистай болохыг баталсан байна. Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт 37 ширхэг гүзээлзгэнэ идэхийг эрдэмтэд зөвлөж байна. Тэгж чадвал чихрийн шижингээр өвчлөхгүйгээс гадна биед хуримтлагдаж буй элдэв хорыг гадагшлуулах сайн талтай юм байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment