Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts
Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts

Сарнай цэцэг ой тогтоолтонд сайн


Read More

Анар жимсний шүүс уувал гэдэс хонхолзохгүй

Анар жимс антиоксидантаар тун баялаг гэнэ. Тэгвэл хоол судлаачид тэдгээрийг мөн гэдэс хонхолзох явдалтай тэмцдэг гэдгийг нь тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, анар жимсийг тогтмол хэрэглэвэл гэдэс хонхолзох явдал багасч, тухайн хүн цатгалдуу явах гэнэ. Анар жимсний үйлчлэлийг 29 хүн дээр туршжээ. 

Хатан хаан Маргаретын их сургуулийн эрдэмтэд уг ажлыг гурван долоон хоногийн хугацаанд явуулсан аж. Зарим нэг хүмүүс энэ жимсийг өдөр болгон идэж байсан бол бусад нь хальс, яс, гол зэргийг нь агуулсан шүүсийг ууж байв. Хоёр дахь бүлэгт багтсан хүмүүс анар жимсийг 22 хувь бага идэж байсан ч үүнээсээ их хэмжээний таашаал авч байсан гэнэ. 

Гэдэс хонхолзож буй мэдрэмж 12 хувиар буурч, идэх хүсэл ч 21 хувиар багасч байжээ. Харин цатгалдах мэдрэмж 16 хувиар, сэтгэл ханамж 15 хувиар тус тус нэмэгдэж байв. Дээр нь хоол унд амттай болж байсан аж. Гурван долоон хоногийн дараа тэдгээр хүмүүст хоол идэхээсээ өмнө нэг аяга анар жимсний шүүс уухыг санал болгожээ. Дараа нь хоолны дуршлыг нь яаж байгааг асуухад бүгд цатгалдуу болсон гэж ярив. Анар жимсний шүүс мөн даралт бууруулдаг нь тодорхой болсон гэнэ
Read More

Алимнаас “мөнх нас”-ны рашаан ундарна











Аль чулуун зэвсгийн үеэс л хүн төрөлхтөн алим жимсний анагаах увдисыг ашиглаж, хоол хүнс, эмчилгээ сувилгаанд хэрэглэж ирсэн түүхтэй. Судлаачдын тооцоолсноор 5000 жилийн тэртээгээс энэхүү жимс хүний хэрэглээ болсон гэдэг.
Аажимдаа алимны аж ахуй хөгжиж, бидний салшгүй нэгэн хэрэглээ болсон алимны 83 хувьд ус, 14 хувьд эрдэс бодис, аминдэм агуулагддаг. 1.3 хувьд нь ислэг агуулагддаг органик хүчил ихтэй тул алим хоол боловсруулах эрхтэн болон гэдсийг цэвэрлэнэ. Алим - наас хаягдал бараг гардаг гүй. Үр нь йодоор баялаг учраас сайтар зажилж, шимж идэхийг хүнс судлаачид зөвл өдөг юм билээ.
Түүнчлэн эл жимсийг зөвхөн идэх бус арьсны төрөл бүрийн өвчний үед нухаж, гадна талаас нь жин тавихад сайн нөлөөтэй. Цус багадалт болон төмөр дутагдлын үед хэрэглэдэг төмөр нөхөх эм бэлдмэлийн хамт алим хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж эмч нар зөвлөж байна.
Алимны найрлагад эпикатехин полифенол хэмээх бодис агуулагддаг бөгөөд тэр нь цусны цагаан эсийн хөгжилд нөлөөлж, эргэлтийг сайжруулснаар дархлаа сайжирдгийг Кембрижийн их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаараа баталсан байна. Эл бодисыг зөвхөн ногоон болон цагаан цайны ургамалд агуулагддаг гэж үздэг байжээ. Судалгааны дүнд уг бодис судасны ханын хатуурлыг 21 хүртэл хувиар бууруулдгийг нотолсон гэнэ.

Read More

Шивээс, персинг хорт хавдар үүсгэдэг












Америкийн Айовагийн их сургуулийн эрдэмтэд хөхний товчоо цоолуулж, ээмэг зүүх нь хорт хавдрын эрсдэлийг зургаа дахин нэмэгдүүлдгийг тогтоолоо. Хөхний хорт хавдартай 1540 хүнийг гурван жилийн турш судлахад, 89 хувь нь ийм төрлийн гоёлтой байсан аж. Энэхүү жижиг мэс ажилбарыг хийлгэснээс дунджаар долоон жилийн дараа хорт хавдартай болох магадлалтай хэмээн эмч нар үзэж байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Буфалогийн их сургуулийн эрдэмтэд хэлэндээ ээмэг зүүж гангарах нь шүдний гажиг үүсгэдгийг баталжээ. Амны хөндий дэх гоёл нь шүдний байрлал, судсыг гэмтээдэг аж. Мөн хэл, уруулаа цоолох нь шүд төдийгүй хэл ярианы хөгжилд ч өөрчлөлт оруулдаг байна
Read More

Гүзээлзгэнэ чихрийн шижнийг зогсоох увдистай















Калифорни мужид байрлах биологийн ухааны “Salk” институтийн эрдэмтдийн судалснаар гүзээлзгэнэд их хэмжээгээр агуулагддаг фисетин хэмээх бодис нь чихрийн шижний өвчлөлийг хүндрэхээс сэргийлдэг байна. Энэ бодис нь бусад жимс, ногоонд бага хэмжээтэй байдаг бөгөөд мөн хүний биеэс хорт бодисыг гадагшлуулдаг шидтэй гэнэ.
Эрдэмтэд цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс бөөрний үйл ажиллагаа нь муудаж, өвдөлт мэдрэхээ больсон хулганад уг бодисыг хэрэглэж туршжээ. Ингэхдээ хулганыг фисетинээр баяжуулсан хүнсээр тэжээхэд бөөрний өвчлөл нь зогсож, шээсэн дэх уургийн хэмжээ нь нэмэгдсэн байжээ.
Түүнээс гадна чихрийн шижингээс болж өөрчлөгдсөн ааш авир нь хэвэндээ орсон нь гүзээлзгэнэ чихрийн шижинг анагаах увдистай болохыг баталсан байна. Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт 37 ширхэг гүзээлзгэнэ идэхийг эрдэмтэд зөвлөж байна. Тэгж чадвал чихрийн шижингээр өвчлөхгүйгээс гадна биед хуримтлагдаж буй элдэв хорыг гадагшлуулах сайн талтай юм байна.
Read More

Шоколад супер хvнсээр тодров




Британийн Эрvvл мэнд, хvнс тэжээл судлалын “Херши” тєвийн судлаачдын тогтоосноор цэвэр
шоколаданд ямар ч жимсний шvvсэнд баймгvй их аминдэм, ургамлын тэжээлт шим агуулагддаг
аж. Мєн бvх тєрлийн хорт хавдар, зvрх судасны євчнєєс сэргийлэгч антиоксидант, полифеноли
зэрэг бодис хамгийн зохистой хэмжээгээр цэвэр шоколаданд л байдаг гэнэ.
Шинжлэх ухааны хvрээнд супер хvнс гэдэг нь эрvvл эсийг хамгаалагч бодис хамгийн их агуулсан, олдоц
сайтай, хямд зэрэг олон давуу шинжтэй бvтээгдэхvvн юм. Хvнийг элдэв эмгэгээс хамгаалж, дархлаа
сайжруулдаг хэмээн ємнє нь супер хvнсээр тодорч байсан цангис, анар зэрэг жимсний хvний биед vзvvлэх
эерэг нєлєєг “Херши”-ийн судлаачид цэвэр шоколадны ид шидтэй харьцуулахад эрvvл эсийг тєлжvvлэх
молекул илvv агуулдаг гэх vзvvлэлтээр какао бусад супер жимсийг “дийлсэн” байна. Амттанд хорхойсдог
хvмvvст энэ нь тун таатай мэдээ. Гэхдээ бор “шидтэн”-ийг хэтрvvлж болохгvйг эрдэмтэд зєвлєж байна.
Учир нь цэвэр хар шоколад биш л бол сvv, жимс, самар зэрэг хольцтой шоколад чихэр их агуулдаг тул цусан
дахь сахарын хэмжээг нэмэх аюултай. Мєн халуун шоколад какаоны анхдагч шинж чанаргvй байдаг тул
шоколадыг халааж хэрэглэхгvй байхыг мэргэжилтнvvд зєвлєжээ.
Read More

Түргэн хоолны газруудын мөс жорлонгийн уснаас ч бохир



 Түргэн хоол хүний эрүүл мэндэд хортой гэдэг нь өдгөө хүн бүхэнд нууц биш болсон. Гэтэл
 алдартай түргэн хоолны газруудад зардаг ундааны мөс эдгээр байгууллагын жорлонгийн
 уснаас ч бохир болох нь тогтоогдсон байна.
 Британийн эрдэмтэд "McDonalds", "Starbucks", "BurgerKing", "CafeRouge", "Nandos" зэрэг         газрын мөс, 00-ын
 уснаас дээж авч, шинжилгээ хийжээ. Гэтэл ундаанд хийдэг мөс жорлонгийн уснаас ч бохир  байв. Тухайлбал
 "BurgerKing"-ийн мөсөнд ажилчдын ариун цэвэр хангаагүй, хайнга байдлаас болж нян  үржжээ. Эндхийн
ажилчид гараа угаах наад захын дүрмийг мэддэггүй аж. Түүнчлэн "Nandos" түргэн хоолны газрын нэг
миллилитр уснаас 2100 нян, "McDonalds"-ынхаас 1400 бичил биетэн илрүүлжээ.
Read More

Дархлаа сайжруулах хүнсүүд




Сармис 
Одоогоос 7000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн сармисыг өдөр тутмын хоол хүнсний ба эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тэргүүтэй онцгой ач тустай хүнсний ургамал билээ. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах шилмэл үйлчилгээг үзүүлдэг байна.


Цай 
Цайны олон төрөл, тэр дундаа ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, ходоод гэдсийг цэвэрлэхэд нэн тустай гэлцдэг. Дэлхий дээр цайны зургаан төрөл байх ба үүнээс та бидний өдөр тутам хэрэглэдэг байхуу цайг хар буюу улаан цайны төрөлд авч үзэхийн сацуу ногоон цайны нэгэн адил биеийн эд эсийг гэмтээгч чөлөөт радикалуудыг устгаж, биеийн өвчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог дэмжиж өгдөг байна.



Тараг 
Тарагны төрөл нь хүний биед хэрэгтэй цөөнгүй тооны бактери агуулж байдаг бөгөөд эдгээр нь хүний биед элдэв өвчин үүсгэх хэрэггүй нянг устгах онцгой нөлөөтэй юм. Түүнчлэн цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг ажээ.



Амтат чинжүү 
Мексик болон Америкт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд амин дэм “С”-гээр нэн баялаг ажээ. Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх “С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.



Тахианы шөл 
Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад ирэхийг нэгэн судалгаанд онцолжээ. Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн тахианы махаа ястай нь чанах нь шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг ажээ.



Лууван 
Амьсгалын замын болон ходоод гэдэсний өвчнөөс сэргийлж дархлаагаа сайжруулахад “бета каротин”-аар баялаг лууванг байнга хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь хүний биеийн салстын эрүүл ахуйг хангахад чухал нөлөөтэй бодис бөгөөд эд эсийг хөнөөгч элдэв нянг цусанд орж, эмгэг үүсгэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажээ. Түүнчлэн лууван нь хүний нүдний харааг тэтгэх амин дэмийн онцгой үүсвэр билээ.



Мөөг 
Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.



Шийгуа 
Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200 гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол үндэс ажээ.



Байцаа 
Навчит ногоон ургамлын төрөл болох байцаа нь дархлаа сайжруулахад хэрэгцээт “глутамин”-ыг ихээр агуулж байдаг бөгөөд өвөл цагт түлхүү хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Ягаан_ цагаан, ногоон аль ч төрлийн байцааг хүнсэндээ сонгон хэрэглэх нь тухайн хоолны тэжээллэг чанарыг нэмэгдүүлээд үл барам ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих онцгой ач холбогдолтой юм.


Арвай ба Овъёос 
Эдгээр амуу тариа нь амин дэмээр нэн баялаг эртнээс наашхи хүнсний сонгодог хэрэглээ юм. Норвегийн эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах дархлал сэргээх бодисын хэмжээ нь дархлаа сэргээх бэлдмэлд хэрэглэдэг “эхинаци”-ийн ургамлаас хэд дахин илүү байгааг нотолжээ. Амьтан болон хүний аль алинд нь явуулсан туршилтын дүнд хүний биеийн дархлааг дэмжээд зогсохгүй аливаа өвчин, шархны эдгэрэлтийг түргэсгэх, антибиотикийн үйлчилгээг сайжруулах нөлөөтэй нь батлагдсан юм байна.


Read More

Компьютер хүнийг ууртай болгодог.



Read More

Өглөө хийхэд тохиромжтой 4н дасгал






1. Нурууг цэхлэж, зүгшрүүлнэ - Шалан дээр дөрвөн хөллөнө. Ингэхдээ гар мөр хоёр чинь нэг шугамд, тааз өвдөг хоёр чинь мөн адил нэг шугамд байх ёстой. Амьсгал аваад толгой ахар сүүл хоёроо зэрэг өргөнө үү. Энэ үед нурууны чинь гол яс хотойх болно. Дараа нь нурууныхаа гол ясыг эсрэгээр нь гүдийлгэж,толгойгоо шал руу харуулна. Энэ дасгалыг аажуухнаар 10 удаа хийнэ.
2. Гуя өгзөгийг чангална - Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, гараа хоёр талдаа ав. Зүүн хөлөөрөө хойш гишгэж, баруун хөл чинь 90 градус нугалартал доош сууна. Тэгээд эрүүгээ өргөн дээш босно. Суухдаа далаа хавчиж, нуруугаа цэх байлгах ёстойг бүү март. Хөл тус бүр дээр 30 секунд хий.
3. Гурван толгойт, цээж, өвдөгний шөрмөс, гуяны булчинг сайжруулна - Хөлдөө ташааны хэмжээтэй зай аваад, доош сууна. Гараараа шал тулж, хоёр хөлнийхөө эгц урд тавиарай. Нэг суниагаад, баруун хөлөө хойш үсрэлттэй жиймэгцээ буцаж босоо байрлалд орно. Энэ дасгалыг 30 секунд хийж нэг минут, амраад дахиан 30 секунд хийнэ.
4. Хөндлөн булчинг чинь сэрээнэ - Орныхоо харалдаа хэдэн алхмын зайтай зүүн талаараа хажуулдаж зогс. Зүүн гарынхаа тохойг 90 градус нугалаад, гараа матраасан дээр тавиад налуулдаж хэвтэнэ. Энэ байрлалаа 30 секунд бариад, нөгөө талаараа давтан хий.
Read More