“Самсунг” буруугаа хүлээв

Posted on 4:07 AM by











Ирэх сард АНУ-д нээлтийг нь хийхээр төлөвлөж буй “Samsung Nexus” ухаалаг гар утасны хонхонд асуудал үүссэн тухай BBC мэдээлэв. “Google”-тэй хамтран бүтээсэн эл утастай холбоотой дээрх асуудлыг хоёр компани хүлээн зөвшөөрч, худалдаанд гарахаас өмнө засаж, сайжруулахаа амлажээ.
“Samsung Nexus”-т “Google” компани “Android ice cream sandwich” үйлдлийн систем нийлүүлсэн бөгөөд Английн зах зээлд хэдийнэ гаргаж амжсан байна. Гэвч худалдаанд гарсан даруйтай хэрэглэгчид гомдол мэд үүлж, хонхонд нь асуудал байгааг илрүүлжээ. Ялангуяа, рок дуу сонсох үед царгих нь их бөгөөд сэрүүлэгний ая маш сул байсан аж. Ийнхүү дээрх хоёр компани АНУын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө алдаагаа залруулахаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment