Үзэсгэлэнт жүжигчин Мэрилин Монро Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннедитэй гэрлэж, АНУ-ын тэргүүн хатагтай болохоор зэхэж байжээ. “Жаазад зөвхөн бүсгүйчүүд” хэмээх инээдмийн киноны од бүсгүй өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд Ж.Кеннедийн хууль ёсны гэргийд түүний нөхөртэй дотно харьцаатай болсноо хэлжээ.
Кеннедийн гэр бүлийн талаарх нэгэн шинэ номын зохиогч Кристофер Андерсоны бүтээлд энэ талаар дурдсан аж. АНУ-ын тэргүүн хатагтай авааль нөхрийнхөө алдаа, оноог мэдэж байсан ч энэ бүхнийг хараагүй юм шиг өнгөрөхөөр шийдсэн тухай тус номд өгүүлжээ.
Мэрилин Ерөнхийлөгчийн дараачийн эхнэрээр тодрохын тулд Цагаан ордон руу утас цохиж, Кеннедитэй хайр сэтгэлийн холбоотой болсон талаараа нэгд нэгэнгүй ярьсан талаар тус номд дурдсан байна. Тэргүүн хатагтай Монрогийн хэлж, ярьсныг сонсч байснаа “Мэрилин, чи Жектэй (Жон Кеннедиг гэр бүлийнх нь дууддаг байсан нэр) суу л даа. Цагаан ордон руу нүүн ирж, тэргүүн хатагтайн бүхий л ажил, үүргийг авч энэ бүх асуудлыг шийдээрэй. Харин би бол зүгээр л зайгаа тавиад өгч чадна” гэж байжээ.
Tags :
#Оддын амьдрал
1:19 AM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment