Судлаачид сарнай цэцгийн үнэр ой тогтоолтод сайнаар нөлөөлдгийг баталлаа.
Тэд 74 хүнд хэдэн хөзөр өгч тэднийг эргүүлж, тойруулан үзэж байх хооронд цөөн тооны хэдэн хүнд нь шинэхэн сарнайг үнэртүүлсэн байна. Мөн тэдгээр хүмүүсийг унтаж байхад нь сарнайн үнэрийг өрөөнд анхилуулсан бөгөөд энэ үед эрдэмтэд тархиных нь үйл ажиллагааг тусгай аппаратаар хянажээ.
Маргааш сарнай үнэртүүлсэн хүмүүсийн 97.2 хувь нь өчигдрийн хөзрүүдээ яг зөв санаж байсан бол үнэртээгүй хүмүүсийн ердөө 56 хувь нь л хөзрөө санаж байсан байна. Иймээс сарнайг зүгээр л өнгө үзэмж төдий цэцэг гэвэл эндүүрэл аж.
Бүсгүй минь, хэрвээ чи хэн нэгнээс сарнай цэцгийн баглаа бэлгэнд авсан бол түүнийгээ хаях гэж бүү яар. Гэртээ аваачаад өрөөндөө устай вааранд хийн хэд хонуулаад үз. Ой тогтоолтод сайнаар нөлөөлнө шүү.
Tags :
#Эрүүл мэнд
10:03 PM
No Comments
0 Сэтгэгдэл:
Post a Comment