Автомашин, мотоцикл тэр ч бүү хэл нисэх онгоц хүртэл цахилгаанаар ажиллах зарчимд шилжиж байгаа энэ үед хамгийн зардал багатай, байгаль орчинд хор хөнөөлгүй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйны цахилгаан хувилбарууд ч мөн бүтээгдсээр байна. Хамгийн сонирхол татам цахилгаан унадаг дугуйнуудын нэг болох Стромер Эс Ти 1 Элит /Stromer ST1 Elite/ нэртэй энэхүү цахилгаан унадаг дугуй нь хамгийн хурдан бөгөөд хамгийн спортлог цахилгаан унадаг дугуйнуудын нэг юм. Дөрөөний тусламжтайгаар 48-72 км хүртэлх зайг туулахын дээр 32 км/цагийн дээд хурдыг гаргах чадалтай энэхүү дугуй нь хар болон цагаан өнгөтэйгээр худалдаанд гарч байгаа ба үнийн хувьд 3500-4000 доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Энэ дашрамд дурдахад Эс Ти 1-ийн Платинум /Platinum/ гэсэн загвар мөн байгаа ба энэ нь Элит загвараас багахан зэргийн л ялгаатай аж.