УРД ДУГУЙНДАА ТЭЭШНИЙ САВТАЙ УНАДАГ ДУГУЙ

Posted on 3:40 AM by

Жеоржиа мужийн Технологийн их сургуулийн профессор Кевин Шанквуилер /Kevin Shankwiler/ сүүлийн дөрвөн жилийг гурван жилийн өмнө байгуулагдсан унадаг дугуйн дизайны студид багшилж өнгөрүүлсэн. Найман долоо хоногийн курс нь үндсэндээ бүтээгдэхүүний системийн дизайныг ойлгох, хотын захаас хотын төв рүү ажилдаа явдаг унадаг дугуй хөлөглөгчдийн унадаг дугуйны дизайнд шинэчлэлт хийх боломжийг эрж хайхад чиглэдэг. Курс хичээлд суугчид болох 12 оюутнууд гурав гурваараа дөрвөн баг болж, янз бүрийн унадаг дугуйны загваруудыг бүтээдэг ба тэдний нэг болох Дэвид Хотард /David Hotard/ нэг баг болсон Мэтью Кэмпбелл /Matthew Campbell/, Эдвин Коллиер /Edwin Collier/ нартай хамтран булны оронд тээш хадгалах зай бүхий унадаг дугуйг бүтээснээ эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр танилцуулжээ. Транспорт /Transport/ хэмээн нэрлэгдсэн энэхүү унадаг дугуй нь ердийн дугуйнаас арай илүү хүнд жинтэй байх гэнэ.





0 Сэтгэгдэл:

Post a Comment