Шведүүд дэлхийн аварга боллоо.

Posted on 3:40 AM by

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шведийн хоккейчид аваргаллаа. Дэлхийн аваргын гол дуулианыг тарьсан Швейцарийн шигшээ тоглолт эхлээд тавхан минутын дараагаар гоол оруулж, тоог нээсэн юм. Тус тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан Роман Йоси эхний гоолыг оруулсан. Харин үүний дараагаар Эрик Густафссон, Хенрик Седин нар хариу барьж, талбайн эзэд элэг нэгтнүүдээ баярлуулж эхлэв.
Швейцарийн шигшээ хэдийгээр гоц одгүй ч гэсэн багийн хурдтай тоглолтоор өмнөх өрсөлдөгчдөө ялсаар өдийг хүрсэн. Тэмцээний нэг хэсгийн эхний тоглолтод хоёр баг таарахад Швейцарьчууд хожсон байлаа.
Хэдийгээр дахин хожихын тулд сүүлчийн үед хүчээ шавхсан ч шведүүд зангаргаа харуулж, Хьялмарссон 48,  Луи Эрикссон 56, Хенрик Седин 57 дахь минутад дахин гоол оруулснаар Шведийн шигшээ 2006 оноос хойш анх удаагаа дэлхийн аварга боллоо.
Дэлхийн аваргын шилдэг хаалгачаар Шведийн Юнас Энрот, шилдэг хаалгачаар Швейцарийн Роман Йоси, шилдэг довтлогчоор Финляндын Петри Контиола шалгарсан байна.



0 Сэтгэгдэл:

Post a Comment