Майк Тайсоны шивээс “шид”-тэй болжээ

Posted on 3:15 AM by
Майк Тайсоны дүрээр цуврал хүүхэлдэйн кино хийх нь. “Уорнер Брос” студийн бүтээл “Майк Тайсоны адал явдал” хүүхэлдэйн кино “AdultSwim” хэмээх насанд хүрэгчдэд зориулсан кабелийн сувгаар гарах аж. 15 минут үргэлжлэх хүүхэлдэйн кинонд Тайсон ярьдаг тагтааны хамт аливаа хэргийн учрыг олдог мөрдөгч болох бөгөөд нүүр, гаран дээрх шивээс нь ид шидтэй гэнэ.

Тэрбээр 100 гаруй тэжээвэр тагтаатай. “Тэдний дунд орохоороо диваажинд байгаа юм шиг гайхалтай мэдрэмж төрдөг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. “Майк Тайсоны адал явдал”-д тагтаа түүний үнэнч хамтрагч болж дүрслэгдэх нь ийм учир тай. Ирэх оноос гарч эхлэх хүүхэлдэйн кинонд Тайсон өөрийн дүрд дуу оруулах юм.


0 Сэтгэгдэл:

Post a Comment