‘Samsung’-ийн 5G технологи шилэн кабелийн үеийг төгсгөл болгоно.

Posted on 2:54 AM by


Samsung компанийн хийсэн мэдээлэл техник,технологи,үйлдвэрийн салбарыг доргиож, зарим бизнесмэнүүдийг цочролд оруулжээ.Тус компани үүрэн телефон утасны технологт шинэчлэл хийж,5G технологи бүтээх болсноо албан ёсоор мэдэгдлээ.Өнөөгийн гар утасны технологийн хамгийн шилдэгт тооцогдож буй 4G тус компанийнхан эртний чулуун зэвсгийн үеийнх гэж тодотгосон байна.Тиймээс орчин үеийн технологийн дэвшлийн ид шидийг харуулахаар шийджээ.5G технологийг ашигласнаар мэдээллийг асар өндөр хурдаар дамжуулах боломж бүрдэх гэнэ.Samsung энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр 3D кино,тоглоом,UHD форматын контентуудыг гар утаснаас гар утас руу дамжуулахад асуудалгүй болох нь.Энэхүү технологийн бас нэгэн давуу тал нь зөвхөн ipad,iphone төдийгүй гэрийн компьютер,лаптопуудыг шилэн кабель,wifi гүйгээр өндөр хурдны интернэтэд холбох боломж бүрдэх гэнэ.Үүнд 5G хүлээн авагч л шаардлагатай юм байна.Тиймээс шилэн кабелийн эрин нэг мөсөн дуусгавар болно.Хэмээн Samsung-ийнхан үзжээ.5G технологи 2020 он гэхэд дэлхий нийтийн хэрэглээ болох ажээ.




0 Сэтгэгдэл:

Post a Comment