GOOGLE GLASS-ААР АВСАН АНХНЫ ФОТО ЗУРГУУД

Posted on 6:46 AM by

Энэ оны 2-р сард цахим ертөнцтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дагнагч Америкийн үндэстэн дамнасан корпораци Гүүгл /Google/ компани толгой дээр суурилсан дэлгэц /HMD/ бүхий өмсөж болох компьютер Гүүгл Гласс /Google Glass/-ын хөгжүүлэгч нарт зориулсан хувилбарыг 1500 долларын үнэтэйгээр худалдаанд гаргасан. Хэрэглэгчдэд зориулагдсан хувилбар нь энэ оны дөрөвдүгээр хагаст худалдаанд гарах энэхүү төхөөрөмж нь мэдээллийг харуулахын зэрэгцээ өөрийн дуу хоолойгоор команд өгч, интернэтийн хүрээнд ажиллаж болох давуу талтай. Зураг ав гэж хэлмэгц зураг авч, гар оролцохгүйгээр бичлэг хийж, харж байгаа бүхнийг тань шууд шейрлэж, явах боломжтой, зөв замыг тань зааж, хэн нэгэн рүү илгээх мессежээ зүгээр л хэлэхэд илгээж, толгойдоо орсон бүхнээ асуухад хариулж, таны дуу хоолойг орчуулж, заримдаа асуугаагүй байхад хариулах энэ ухаалаг төхөөрөмж үнэхээр анхаарал татууштай шинэ шийдэл болж чадсан бөгөөд хөнгөн, бат бөх, уян хатан, хувьсдаг загвартай, нүүрсэн хар, улбар шар, шаварлаг занарын өнгөт, хөвөн цагаан, тэнгэрийн хөх гэсэн таван өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан. Гүүгл Глассын тусламжтайгаар авсан анхны зургууд цахим ертөнцнөө нийтлэгдсэнийг та бүхэнд хүргэж байна.















0 Сэтгэгдэл:

Post a Comment