Sony-гийн 3D дижитал дуран.

Posted on 3:01 PM by

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony” компани нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Энэ бүтээгдэхүүн нь хоёр дох үеийн “Sony DEV-50V” нэртэй дижитал дуран юм. Энэхүү дуран нь өөртөө маш өргөн боломжуудыг агуулсан бөгөөд өмнөх загвараасаа хамаагүй хөнгөн болсон аж. “Sony DEV-50V” дуран нь тоос шорооноос хамгаалагдсан бөгөөд стерео дуутай AVCHD 2.0 формаатаар бичлэг бичих боломжтой. Мөн 0,8х-аас 25х хүртэл XGA OLED дүрс хайгчтай, 20,4 мегапикселийн 2D, 3D-ээр авсан мэдээллийг Memory Stick-т хадгалах боломжтой. “Sony DEV-50V” дуран нь “Sony BIONZ” хэмээх хоёр процессортой, авто-фокус тааруулагчтай, шөнийн горимд ажиллах тохиргоотой аж.  Уг дуран нь HDMI оролттой бөгөөд зай нь гурван цаг 2D бичлэг хийх хүчин чадалтай, хэмжээ нь 148,5х72,5х157,5 мм бөгөөд жин нь 765 грамм аж. “Sony DEV-50V” дижитал дуран нь одоогоор хараахан худалдаанд гараагүй байгаа бөгөөд хүссэн хэрэглэгч “Sony” компанийн албан ёсны цахим хуудсанд 2000 ам.доллараар захиалгаа өгөх боломжтой.

0 Сэтгэгдэл:

Post a Comment