“MICROSOFT” КОМПАНИ ШИНЭ ҮЕИЙН “XBOX ONE” ТАНИЛЦУУЛЛАА

Posted on 2:58 PM by


Америкийн программ хангамжийн “Microsoft” компани шинэ үеийн “Xbox One” тоглоомоо олон нийтэд танилцууллаа. “Microsoft Interactive Entertainment Business”-ийн ерөнхийлөгч Дон Маттрика “шинээр гарсан “Xbox One” нь зөвхөн тоглоод зогсохгүй гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан үйлдэл бүхий цогц систем юм” гэжээ. “Xbox One” нь 8GB-ын санах ойтой, найман цөмт процессортой, 500GB-ын хатуу дисктэй, UBS 3.0, HDMI in/out оролттой, HD камертай, Blue-ray диск дэмждэг, Wi-Fi сүлжээ дэмждэг. Тоглоом бүрийг утасгүй “Kinect” контроллер дагалдаж очно. Мөн “Xbox One” нь дуу хоолой таних бөгөөд «Xbox, watch TV», «Xbox, Go Home», «The Price is Right», «Xbox, game», «Instant switching», «go to TV», «go to music» гэх мэт командыг төвөггүй гүйцэтгэнэ. “Microsoft” компанийн зүгээс “Xbox One”-нд зориулж эхний жилдээ 15 тоглоом гаргах бөгөөд эдгээрээс 8 нь цоо шинэ тоглоом байна. Мөн өөр дээрээ “Skype”-ийг суулгасан аж. “Microsoft” компанийн энэхүү шинэ бүтээл нь худалдаанд энэ оны сүүлээр гарах төлөвтэй байна.






0 Сэтгэгдэл:

Post a Comment