Зєгий хэд насалдаг вэ

Posted on 12:57 AM by







Тєдий л урт биш, ердєє хоёр сараас хэтрэхгvй амьдарна. Зєвхєн хатан зєгий л хэдэн жил амьдардаг. Гэхдээ оройтож гарсан авгалдай нь vvрэндээ хавар євєлждєг. Зєгийн нас нь ахих тусам мэргэжил нь єєрчлєгдєнє. Тєрснийхєє дараа vvрээ цэвэрлэдэг юм. Дєрєв дэх єдрєєс мэргэжлээ солино. Авгалдай асрагч хэрэгтэй. Тэгээд залуу зєгий авгалдайны асрагч болно. Найм дахь єдрєєс нь сайн санаат тэжээгчийн vvрэг гvйцэтгэх чадвартай болно. Энэ vед тvvний тусгай булчирхайнаас хатан зєгий болон авгалдайг тэжээх жилбэ ялгаруулдаг гаргуулдаг болсон байдаг. Дахин хэдэн єдрийг хоол тэжээл хvлээн авагч, тvvнийгээ зєєгч, сархинаг цэвэрлэгч, аяллаас буцаж ирсэн бусад зєгийг цэвэрлэгч, сархинаг баригч гэх мэт олон янзын мэргэжил эзэмшихэд зарцуулна. 

Тєрснєєсєє хойш зєвхєн гурваас дєрвєн долоо хоног єнгєрєєд байхад амьдралынхаа хоёр дахь хагаст орчихсон байдаг. Тэгээд бидний ойлголтоор зєгий хєгширч эхлээд байхад тvvний хувьд тэмдэглэлт єдєр нь болдог. Энэ бол анхны нислэг. Анхны нислэг нь зєгийн цаашдын мэргэжлийг тодорхойлно. Цэцгийн шvvс юм уу тоос сорогчийн аль болох вэ, ямар цэцгэнд дуртай болох вэ. Олз хайхаар анхлан нисэж буй зєгийг ажигласан хvмvvс эхлээд их арчаа муутай байдаг гэж ярьцгаадаг. Цэцэгтэй зууралдан ноололдож, будагчны дагалдан шиг халтар болно. Гэвч дараа нь харахад арга эвийг нь олчихсон, нэг цэцгэн дээр хэдхэн секунд зарцуулах болсон байдаг. Ниссээр байтал амьдралынх нь тєгсгєл ойртоно. Зєгий хєгширч сульдсаар vхдэг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment