Хөлбөмбөгийн арилжаа наймааны эргэн тойронд

Posted on 12:29 AM by



















Наполи 26 настай Испани довтлогч Хосе Мариа Каллехоныг худалдан авахаар тохиролцлоо. Тэд Эзэн хааны багт 10 сая еврог төлж байгаа юм. 

Испаний AS сонинд мэдээлснээр хоёр баг өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиролцоонд хүрсэн бөгөөд хувийн нөхцлийг тоглогч мөн зөвшөөрчээ. 

Каллехон 2011 онд Эспаньолоос 5.5 сая еврогоор Мадридад ирж байсан юм. Түүнийг багтаа авчирахыг Наполигийн шинэ дасгалжуулагч Рафаель Бенитез хүссэн аж. 

Өнгөрсөн улиралд тэрээр лигийн 30 тоглолтонд 3 гоол оруулсан юм. 

***

Интер хамгаалалтын шугамаа хүчирхэгжүүлж Марко Андреолли, Уго Кампаньяро нарыг авчирлаа. 27 настай Андреолли үнэгүй Киевогоос ирж байгаа юм. Тэрээр Интерээс мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд 7 тоглолтонд оролцож байсан. 

Харин Кампаньярогийн хувьд Интерийн шинэ дасгалжуулагч Валтер Маццаритай хамт Наполид ажиллаж байсан. Тэрээр нэг жилийн гэрээг Нерразурритай байгуулсан байна.

Андреолли түрүү улиралд Киевотой хамт 12-р байр эзэлж 28 тоглолтонд 2 гоол оруулсан. Харин Кампаньяро Наполиг лигийн аман хүзүүнд ороход чухал үүрэг гүйцэтгэж 27 тоглолтонд оролцжээ. 

Эдгээр хамгаалагчдаас гадна тэд Пармагаас Ишак Бельфодилыг авч довтолгоогоо хүчирхэгжүүллээ. 21 настай довтлогч шинэ багтайгаа 5 жилийн гэрээ үзэглэсэн. Тэрээр Парма руу явсан Антонио Кассаногийн орон зайг нөхөх юм.

***

Дээд лигтээ эргэн ирээд байгаа Монако клуб хагас хамгаалагч Жереми Тулаланыг Малагагаас худалдан авлаа. 29 настай тэрээр 2 жилийн эрээг шинэ багтайгаа байгуулжээ. Тэрээр өнгөрсөн улиралд Испаний багтай хамт Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан. Гэхдээ багаасаа явах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан юм.

Тулалан 2011 онд Лионоос Малагад ирж байсан юм. Одоогоор Монако Фалькао, Жэймс Родригез, Моутиньо нарыг шинээр авчираад байгаа. 

***
АС Миланы хагас хамгаалагч Массимо Амбросини Фиорентинагийн эгнээнд шилжиж байна. 36 настай түүний Милантай байгуулсан гэрээ дууссан учраас үнэгүй Ягаануудын эгнээнд нэгдэж байна. 

Залуучууд ихтэй багт нь хэрэгтэй туршлагыг Амбросини өгч чадна хэмээн Винчензо Монтелла үзэж байгаа юм. Өнгөрсөн улиралд Виола Аваргуудын лигийн эрхээс атгаад алдсан билээ. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment