Усайн Болт “Bolt Gold” машинаа дуудлагаар худалджээ

Posted on 3:27 AM by
Дэлхийн хамгийн хурдан гүйгч тамирчин Усайн Болт Японы “Nissan motors” компанитай хамтран “Nissan GT-R:Bolt Gold” хэмээх спорт загварын “алтан” машин бүтээж, өнгөрөгч оны сүүлчээр нийтэд танилцуулсан.
Ердөө ганцхан ширхгийг үйлдвэрлэсэн эл машинаа тэрбээр саяхан дуудлагаар худалджээ. Цагт 315 км хурдалдаг “Bolt Gold”-ыг 187.100 ам.доллараар худалдсан байна.
Тэрбээр дуудлага худалдааны орлогоо “Усайн Болт” сангаараа дамжуулан Ямайкын хүүхэд, залуучуудын соёл, боловсролын хөгжилд зориулна гэдгээ хэлжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment