Цагнаасаа SMS уншиж болно

Posted on 11:21 PM by




HTC, “Motorola”, “Samsung” тэргүүтэй брэндийн ухаалаг гар утастай хүмүүст зориулсан “SmartWatch” хэмээх цагийг “Sony” компани худалдаанд гаргав. “Android” үйлдлийн системээр ажилладаг энэхүү төхөөрөмжийг гар утастайгаа холбосноор ирсэн дуудлага болон дугаарын жагсаалт харах, SMS-ийг цагны дэлгэцээс нь унших боломжтой боллоо.
Хэрэглэгч гар утсаа өөр газарт орхисон, эсвэл хурал цуглаантай үед цагны дэлгэцээс энэ бүхнийг харах аж. 1.3 инчийн OLED дэлгэц, тоос, усны хамгаалалттай, 128 пикселийн нягтаршилтай камер бүхий энэ цаг 15.6 грамм жинтэй бөгөөд 149 ам.долларын үнэтэй.
“Sony” компанийнхан 2010 онд мөн ийм төхөөрөмж гаргасан ч “SmartWatch” илүү боловсронгуй, олон үйлчилгээ үзүүлдэг, авсаархан гэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment