“Sony” ультрабүкүүдээ танилцууллаа

Posted on 11:16 PM by

Шинэ үеийн нөүтбүк хэмээгдэж буй компьютеруудаа “Sony” компани албан ёсоор танилцууллаа. “Vaio T” загварын хоёр компьютерийн дэлгэц нь 11.6, 13.3 инч бөгөөд 1.3-1.6 кг жинтэй. Ультрабүк буюу маш нимгэн компьютер “Windows 7 Home Premium” үйлд лийн системээр ажиллах аж.
Компанийн удирдлагын мэдээлснээр 1.78 см нимгэн энэхүү ультрабүкүүд дөрвөн гига байтын үйлдлийн багтаамжтай, “Intel Core i3-2367M” процессортой гэнэ. Жирийн нөүтбүкээс өвөрмөц загвар, өндөр хүчин чадлаараа ялгарах ультрабүк ирэх долоодугаар сараас худалдаанд гарах юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment