ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГНИЙ ШААРДЛАГАГҮЙ ГЭРЭЛТДЭГ ЗАМ

Posted on 6:32 AM by

Шөнийн цагаар гудамж талбай, цэцэрлэг, замыг гэрэлтүүлж байдаг гудамжны гэрэлтүүлэггүй бол их хотын амьдралыг төсөөлөхийн аргагүй. Гэтэл Нэгдсэн Вант улсын Про-Тек /Pro-Teq/ компани гудамжны гэрэл гэдэг зүйлийн шаардлагыг үгүйсгэсэн шинэ санааг дэвшүүлсэн байна. Тус компани өдрийн цагт нил ягаан туяаг шингээж, шөнийн цагт түүнийгээ эргүүлэн гаргадаг будгийг бүтээсэн ба усны хамгаалалттай, цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй уг будгаараа цардмал замыг шүршиж будах гэнэ. Будаг бүдгэрч арилсан үед дахин шүршээд л будахад гүйцээ. Одоогоор энэ будгийг Кембрижийн зүүн хэсэг дэх Христс Пийсес /Christ's Pieces/ цэцэрлэгт хүрээлэн туршиж байгаа юм. Про-Текийн өгүүлж байгаагаар 150 м.кв талбайг 30 минутын хугацаанд будах ба 4 цагийн дараа гэхэд уг будагтай замаар зорчиж болох аж. Будаг зөвхөн өөрөө гэрэлтээд зогсохгүй харагдахуйц хэмжээний гэрэлтүүлгийг үүсгэх юм. Старпат /Starpath/ хэмээн нэрлэгдэж буй уг будаг нь мөргөлдөөн үүсэхээс хамгаалсан гулгалтын эсрэг үйлчилгээ үзүүлэхийн дээр гадаргуу нь ойлт үүсгэдэггүй байна. 11 өөр өнгөтэйгээр гарч буй уг будаг бетон болон хатуу хучилттай зам дээр маш сайн тохирдог. Энэхүү шинэ технологийн дутагдалтай тал нь үүлэрхэг өдөр нил ягаан туяаг шингээх чадваргүй байдал юм.







0 Сэтгэгдэл:

Post a Comment