"Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн бүрээс хүмүүс технологийн сүүлийн үеийн дэвшлийг олж харж, мэдрэхийг хүсдэг нь
гарцаагүй билээ. "iPhone 5”-ын тухай мэдээлэл нээлтээ хийх хүртлээ домог мэт яригдаж, бараг л шилэн утас мэт ойлголтыг зарим хүнд төрүүлээд амжсан.
Силиконын компанийн дараагийн "Алим”-ын дэлгэц хамгийн бат бөх байх аж. Учир нь тэд Аризонагийн шилний "GT Advanced Technologies” компанитай хамтран ажиллах болсон. Тус компани "iPhone 6”-д зориулан сайжруулсан дэлгэц бүтээхээр ажиллаж байна. Шинэ утасны дэлгэц нь зурагдахгүй, өндөр даралтыг даах чадвартай болор чулуу, хими эрдсийн ховор элементээс бүтнэ гэж технологийн сэтгүүлүүд мэдээлжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment