“Google Play Music All Access” шинэ үйлчилгээ.

Posted on 2:51 PM by

Интернетийн “Google” компани нэгэн шинэ үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхэд бэлэн болоод байгаа ажээ. Энэ бүтээгдэхүүнийг “Google” компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцуулсан байна. Энэ үйлчилгээг “Google Play Music All Access” гэдэг бөгөөд андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утас болон таблетад зориулсан ажээ. “Google Play Music All Access” үйлчилгээнээс хэрэглэгч 20 мянга хүртлэх дуу татаж авах боломжтой. Мөн энэ үйлчилгээтэй холбоотой “Google Search”-аар сонирхолтой байдлаар хайх үйлчилгээг нэвтрүүлж байна. Дуу хөгжмийн “Google Play Music All Access” үйлчилгээ нь АНУ-ын ижил төрлийн “Spotify” болон “Pandora”-тай өрсөлдөх зорилготой аж. “Google Play Music All Access” нь одоогоор зөвхөн АНУ-д ашиглах боломжтой бөгөөд тун удахгүй дэлхийн бусад улс оронд хэрэглэх боломжоор хангана гэдгээ “Google”-ийн зүгээс мэдэгдсэн билээ. Энэ үйлчилгээг авахын тулд хэрэглэгч сард 9,99 ам.доллар төлөөд сая гаруй дуунаас дуртайгаа сонгоод сонсох татаж авах боломжтой ажээ.






1 comment: Leave Your Comments