Сонин хачин
Read More
ЖИНХЭНЭ ГАЗАР УСНАА ЯВАГЧ ЭР
2010 онд Данийн чөлөөт шумбагч Стиг Северинсен /Stig Severinsen/ аварга загаснууд бүхий усан сан руу шумбан орж, 20 минут 10 секундын хугацааг усан доор өнгөрүүлж, өөрийн хүсэлтээр хамгийн удаан хугацаанд амьсгалаа түгжих Гиннесийн дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Хоёр жилийн дараа аймшиггүй зоригт Стиг дахин усанд шумбахдаа өөрийн гайхам амжилтыг эвдэж, 22 минутын турш усан доор амьсгалаа түгжин байсан. Анагаах ухааны доктор, биологийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй Северинсон нь цэв хүйтэн усанд сэлэх зэрэг хамгийн икстрийм сорилтуудад оролцдог гэдгээрээ алдартай. Амьсгалаа түгжих амжилтыг тогтоохоосоо өмнө тэрээр Умард тэнгисийн тэгээс доош хэмтэй усанд 72 метр зайд сэлж мөн л дээд амжилт тогтоосон юм. Мөсөнд гаргасан цооногоор орохын өмнө хэд гүнзгий амьсгалаар цооног руу шумбаж ороод дараагийн цооног хүртэл сэлж эхлэхдээ Стиг өөрийн нэрийн хуудас болсон хөх өнгийн Спидос /Speedos/ усны хувцастайгаа байжээ. Цооногууд хоорондоо 72 метрийн зайтай хийгдсэн байсан ба замын дунд уснаас гарах ямар ч боломж байгаагүй юм. Ердөө 96-хан секундын хугацаанд хүрэх газартаа хүрсэн 40 настай зориг тэвчээр төгс эрхэм тэсгим хүйтэн устай цооногт хэсэг саатсан нь цэв хүйтэн ус түүнд тийм ч сүртэй нөлөөлөхгүй байгааг батлан харуулсан явдал болжээ. 2012 онд усан доор амьсгалаа түгжих өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдэхийн тулд Стиг зөвхөн эмч ахыгаа дагуулсан ба ах нь түүний биеийн байдлыг хянаж байсан байна. Секунд хэмжигчийг ажиллуулахын өмнө цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалсан нь бидний амьсгалдаг агаарын 78%-ийг азот, нүүрстөрөгчийн давхар исэл агуулдагтай холбоотой аж. Уушгиа цэвэр хүчилтөрөгчөөр дүүргэсэн Стиг 30 орчим градусын температуртай усан санд шумбадаг нь хүйтэвтэр ус түүний зүрхний цохилтыг минутанд 30 удаагийн цохилттой байхаар буулгадаг байна. 20 минут 10 секундын дараа аль хэдийнээ өмнөх амжилтаа эвдсэн ч дахиад 1 минут 50 секунд усан доор байхаар шийдсэнээр нийтдээ 22 минутын турш амьсгалаа түгжин барьж чадсан гайхамшгийг бий болгосон байна. Гайхмаар хүчирхэг уушигтай, мөс шиг хүйтэн усанд шумбах дуртай энэ эрхэм усан доор регби, хоккей тоглодог. Амь насанд аюултай энэ сорилтынхоо өмнө хийдэг амьсгалын дасгалынхаа талаар тайлбарласан "Breatheology" нэртэй ном бичсэн Стиг Северинсен усан доор сандарч тэвдэх нь илүү их хүчилтөрөгч шатаадаг учир бясалгал хийдэг байна. Дашрамд дурдахад Стиг долоо хоногийн 10,000 доллараар амьсгал түгжих хичээл заадаг аж.
1:35 AM
No Comments
Техник технологи
Шөнийн цагаар гудамж талбай, цэцэрлэг, замыг гэрэлтүүлж байдаг гудамжны гэрэлтүүлэггүй бол их хотын амьдралыг төсөөлөхийн аргагүй. Гэтэл Нэгдсэн Вант улсын Про-Тек /Pro-Teq/ компани гудамжны гэрэл гэдэг зүйлийн шаардлагыг үгүйсгэсэн шинэ санааг дэвшүүлсэн байна. Тус компани өдрийн цагт нил ягаан туяаг шингээж, шөнийн цагт түүнийгээ эргүүлэн гаргадаг будгийг бүтээсэн ба усны хамгаалалттай, цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй уг будгаараа цардмал замыг шүршиж будах гэнэ. Будаг бүдгэрч арилсан үед дахин шүршээд л будахад гүйцээ. Одоогоор энэ будгийг Кембрижийн зүүн хэсэг дэх Христс Пийсес /Christ's Pieces/ цэцэрлэгт хүрээлэн туршиж байгаа юм. Про-Текийн өгүүлж байгаагаар 150 м.кв талбайг 30 минутын хугацаанд будах ба 4 цагийн дараа гэхэд уг будагтай замаар зорчиж болох аж. Будаг зөвхөн өөрөө гэрэлтээд зогсохгүй харагдахуйц хэмжээний гэрэлтүүлгийг үүсгэх юм. Старпат /Starpath/ хэмээн нэрлэгдэж буй уг будаг нь мөргөлдөөн үүсэхээс хамгаалсан гулгалтын эсрэг үйлчилгээ үзүүлэхийн дээр гадаргуу нь ойлт үүсгэдэггүй байна. 11 өөр өнгөтэйгээр гарч буй уг будаг бетон болон хатуу хучилттай зам дээр маш сайн тохирдог. Энэхүү шинэ технологийн дутагдалтай тал нь үүлэрхэг өдөр нил ягаан туяаг шингээх чадваргүй байдал юм.
Read More
ГУДАМЖНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГНИЙ ШААРДЛАГАГҮЙ ГЭРЭЛТДЭГ ЗАМ

6:32 AM
No Comments
Техник технологи
"Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн бүрээс хүмүүс технологийн сүүлийн үеийн дэвшлийг олж харж, мэдрэхийг хүсдэг нь
гарцаагүй билээ. "iPhone 5”-ын тухай мэдээлэл нээлтээ хийх хүртлээ домог мэт яригдаж, бараг л шилэн утас мэт ойлголтыг зарим хүнд төрүүлээд амжсан.
Силиконын компанийн дараагийн "Алим”-ын дэлгэц хамгийн бат бөх байх аж. Учир нь тэд Аризонагийн шилний "GT Advanced Technologies” компанитай хамтран ажиллах болсон. Тус компани "iPhone 6”-д зориулан сайжруулсан дэлгэц бүтээхээр ажиллаж байна. Шинэ утасны дэлгэц нь зурагдахгүй, өндөр даралтыг даах чадвартай болор чулуу, хими эрдсийн ховор элементээс бүтнэ гэж технологийн сэтгүүлүүд мэдээлжээ.
Read More
“IPHONE 6”-ГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЗАДАРЧ ЭХЭЛЛЭЭ

10:25 PM
No Comments
Техник технологи
Read More
ХЬЮНДАЙ ЭЛАНТРА МАШИНЫ 2014 ОНЫ ШИНЭ ЗАГВАР
Өмнөд Солонгосын Хьюндай /Hyundai/ группын Америк дахь салбар Элантра /Elantra/ маркын автомашины шинэчлэгдэн сайжирсан гэр бүлийг танилцуулсан. Суудлын, хетчбэк /hatchback/, хоёр хаалгатай гэсэн гурван төрлөөс бүрдэх энэхүү гэр бүлийн суудлын буюу седан загвар нь дотроо Эс И /SE/, Лимитед /Limited/, Спорт /Sport/ гэсэн гурван хувилбартай. Шинэчлэгдэн сайжирсан буфер, өөрчлөгдсөн сараалж, ЛЕД өргөлт бүхий их гэрэл, Эл /L/ хэлбэрийн манангийн гэрэл зэргийг суурилуулсан Хьюндай Элантра /Hyundai Elantra/ 2014 загварын спорт болон лимитед хувилбарын гадна талын чимэглэл, 17 инчийн хайлшин обуданд хром ашиглажээ. Мөн бүхээгийн дуу чимээг тусгаарлах илүү үр ашигтай материалуудыг ашигласан байна. Лимитед хувилбарын дөрвөн цилиндртэй 1.8 хөдөлгүүр нь 145 морины хүчтэй бөгөөд хотын замд 100 км-т 8,4 литр, хурдны зам дээр 6,2 литр шатахуун зарцуулах аж. Залуурын систем нь тав тух, хэвийн, спорт гэсэн төлөвүүдтэй нь нэгдүгээрт, хот доторх тайван жолоодлого болон зогсоолд байрлуулахад, хоёрдугаарт, жолоодлогын холимог нөхцөлд, гуравдугаарт, хурдны зам болон нугачаа ихтэй замд жолоодоход зориулагджээ. Ердийн суудлын машин нь 6 аюулгүйн дэр, тогтворжуулагч систем, электрон тогтворжуулагч тохируулга, тоормозны электрон хүч хуваарилагч, дугуйны даралт мэдрэгч, үл үзэгдэгч газрын ажиглалтын систем зэргээр тоноглогдсон байна. Лимитед болон спорт хувилбар нь камерын ухраах боломжтой дүрсийг харуулах 4,3 инчийн өнгөт дэлгэцтэйн дээр лимитед хувилбар нь 7 инчийн мэдрэгч дэлгэц бүхий мэдээллийн системтэй.
9:30 PM
No Comments